Tuesday, April 10, 2012

Номын сангийн үйлчилгээ

Номын сан, номын фонд
Бид байгууллагынхаа номын сангийн үйлчилгээ, хангамжийг зохих түвшинд хүргэх,
дэлэнгэрэнгүй

Тус номын санг өөрийн сургуулийн бэлтгэдэг мэргэжилтний мэргэжлийн чиглэл, сургуулийн онцлогт зохицуулж, цомхон боловч нийтлэг шаардлагуудыг бүрэн хангах түвшний бүтэц, зохион байгуулалттай болгоход ихээхэн анхаарч байна.
Өнөөдрийн байдлаар номын сангийн зөвлөл нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй, дараахи ажил хэргийн хуваарьтай ажиллаж байна:
Зөвлөлийн даргын үүрэг нь номын сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, номын сангийн фондын бүрдүүлэлт, баяжуулалт, материаллаг баазыг бэхжүүлэх талаар тодорхой санал боловсруулан эрдмийн зөвлөлд оруулах үүрэг гүйцэтгэнэ. Зөвлөлийн гишүүн-санхүүчийн үүрэг нь номын сангийн төсвийн зарцуулалтанд хяналт тавих, санхүүжилтийг цаг тухайд нь хийх, төрөл бүрийн гэрээний биелэлтэд хяналт тавина. Зөвлөлийн гишүүн-номын санчид нь номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, нэг нь номын сангийн үндсэн фонд, материаллаг баазыг, нөгөө нь номын сангийн ойрын фонд, ном, сурах бичгийн түгээлтийг хариуцдаг.
Номын сан нь ойрын фонд, уншлагад зориулсан 2 өрөө, 80 орчим суудал бүхий уншлагын танхимтай. Номын сангийн лавлагааг номын каталоги болон компьютерээр гүйцэтгэж болно.
Үйлчилгээ
•    Гэрээр олгох
•    Уншлагын танхимаар
гэсэн үндсэн хоёр хэлбэрээр явагдаж байна.Тус номын санд ашиглагдаж байгаа мэдээллийн эх үүсвэрийг үндсэнд нь
o    Хэвлэмэл материал (ном, тогтмол хэвлэл г.м)
o    Хэвлэмэл бус материал (видео фильм, хуурцаг, CD г.м)
бүрдүүлж байгаа юм. Номын сан байгуулагдсан цагаас эхлэн нийт хэвлэмэл материалыг Дьюигийн аравтын ангилалаар каталогийн зохион байгуулалтанд оруулсан. Харин одоо төрөл-ангиллын каталогитой (эдийн засаг, санхүү, менежмент, маркетинг, хууль эрх г.м.) болох зорилт тавин ажиллаж, каталогийг ЮНЕСКО-гийн CDS*IS*IS программд оруулан каталогижуулах ажлыг тогтмол хийж байна.
Номын сангийн тооллого, номын баяжуулалт, нөхөн бүрдүүлэлтийг жил бүр хийж, дээд боловсролын байгууллагын номын санд тавигддаг нийтлэг шаардлагын дагуу, өөрийн дотоод дүрэм, журмыг баримтлан ажиллаж ирлээ. Мөн нийт ном, тогтмол хэвлэлийн төрөл, чиглэл нь манай сургуулийн сургалтын чиглэл, ангилалд тохирсон, оюутан багш нарын мэдээллийн болон чөлөөт цагаа зөв ашиглах эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгон, тэнцвэртэй байдлаар бүрдүүлэгдсэн байх зорилтыг тавин ажилласан.
Номын сангийн фонд бүрдүүлэлтийг
    Мэргэжлийн багш нарын санал
    Номын сангийн зөвлөлийн дүгнэлт
хоёрыг үндэслэн сургуулийн төсөвт тусган санхүүжүүлж байна.
Номын сан, мэдээллийн үйлчилгээ
Тус номын сан багш, оюутнуудад уншлагын танхим ба гэрээр олгох үйлчилгээ явуулдаг. Номын сан нэг оюутанд 25-37 ширхэг ном, нэг багшид 15-23 ширхэг ном олгодог. Номын санчид 300 хэрэглэгч ноогдох ба гадаад, дотоодын 7 тлгтмол хэвлэл захиалан уншиж байна. Мөн шинэ номын сангийн үйлчилгээ нь
o    Ном захиалах, фонд бүрдүүлэлт
o    Ном хэвлэл сэлбэн засварлах
o    Ном гэрээр олгох
o    Ном хэвлэл чөлөөтэй сонгох
o    Байнгын мэдээлэл (шинэ номын мэдээлэл, сэдэвчилсэн номын үзэсгэлэн, статистикийн лавлагаа)
o    Лавлагаа өгөх
o    Хувилан олшруулах
o    Сонсох ба үзэх сургалтын материалаар хангах (аудио, видео, CD, DVD г.м.)
o    Ном зүйн талаар мэдээлэл өгөх
зэрэг чиглэлээр явагдаж байна. Бас суралцагчидад зарим ховор ном, сурах бичгийг хувилан олгох  үйлчилгээ явуулж, номын сангийн фондийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар нилээд анхааран ажиллаж байгаа болно.
Нийт ном олголтын хэмжээ  өсөлттэй байгаа нь сүүлийн хичээлийн жилүүдэд хийгдсэн ном олголтын төлөвөөс харагдаж байгаа нь
•    Номын сангийн фондын өсөлт, баяжуулалт сайжирсан
•    Номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ дээшилсэнтэй
салшгүй холбоотой гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм.
Шалгалт, шүүлгийн үеэр номын сан уртасгасан цагийн хуваариар ажиллаж, хэрэглэгчдэд шаардлагатай материалыг тухай бүрд нь хувилан өгөх үйлчилгээг
Мөн оноос эхлэн өөрийн сургуулийн нэр дээр БСШУЯ-ны харьяа “Эрдэм нэт” төвөөс http://www.mube.edu.mn домайн нэр авч, улмаар манай цахим хуудас интернэтэд байрласнаар өөрийн сургуулийг монгол орон төдийгүй гадаадад таниулах боломж  нээгдсэн. Улмаар сургуулийн аливаа мэдээ мэдээллийг сард 1-2 удаа тогтмол шинэчлэх болсноор оюутан суралцагчид, элсэгчид сургуулийн талаархи мэдээллийг цахим хуудсаар дамжуулан байнга авах болсон. Манай цахим хуудас нь БСШУЯ-ны харьяа “Эрдэм нэт” төвийн сервер дээр байрладаг.
Хөрөнгө оруулалт, материаллаг хангамж
Тус сургуулийн Удирдах Зөвлөл нь номын сангийн зөвлөлийн дүгнэлт, саналыг  үндэслэн номын санд зориулсан төсвийг баталсны дагуу түүний фондын баяжуулалт, материаллаг баазын өргөтгөлд зохих хөрөнгө зарцуулж байна. Номын сангийн төсөв нь жил бүр дор дурьдсан зардлын зүйл, ангиас бүрдэж байна:
•    Номын санчийн цалин, шимтгэл
•    Ном, сурах бичиг авах
•    Тогтмол хэвлэл авах
•    Хэвлэмэл бус материал авах
•    Ном, хэвлэлийн солилцоо хийх
•    Тохижуулалт, засвар үйлчилгээ
•    Интернет үйлчилгээний зардал
Номын сангийн төсвийн боловсруулалт, батлуулан хэрэгжүүлэх, түүний захиран зарцуулах, хянах ажилд номын сангийн зөвлөлийн хариуцлага чухал үүрэгтэй байгаа юм.

Ахиц дэвшил
Сургуулийн  номын сангийн үйлчилгээ, хангамжийг стандартын түвшинд хүргэх, техник хэрэгслэлийн хангамж, материаллаг нөхцлийг бүрдүүлэх, багш, суралцагчид мэдлэг боловсролоо дээшлүүлэх тухтай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, нилээд амжилт олсон. Тухайлбал,
•    Номын баяжилт, эргэлтийг сайжруулж, техник хэрэгслэлийн хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдал, ажиллах нөхцлийн нийтлэг шаардлага хангагдсан,
•    Электрон каталогжилт 40 хувиар нэмэгдэж, компьютерийн техник болон мэдээллийн сувгууд, интернет ашиглалт эрс сайжирч, э-сургуулийн суурь, материаллаг нөхцөл бүрдсэн,
•     Номын сан нь сургалт, судалгааны ажлын түшиц газар болсон төдийгүй, уншигчдад өргөн хүрээний мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин болсон
байна.

Ойрын зорилт
Сургууль өргөжин хөгжиж, э-сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаатай уялдан сургуулийн номын санг цомхон мэдээллийн төв болгон өргөжүүлэх боломжийг судлаж байна. Үүний тулд
•    Сургуулийн сургалтын чиглэлийн онцлогийг харгалзан эдийн засгийн төрөлжсөн номын сан бий болгох чиглэлээр ажиллаж, номын тоо, баяжилт, эргэлтийг улам нэмэгдүүлэх, 
•    Сургалтын агуулгыг цахим хэлбэрт шилжүүлж, фондын номыг электрон каталогид бүрэн хамруулж, орчин үеийн мэдээллийн сувгуудыг шинээр ашиглаж эхлэх,
•    Чөлөөт сонголттой үйлчилгээнд аажмаар шилжиж, аудио видео, CD, электрон мэдээллийн сангийн үйлчилгээг улам боловсронгуй болгох,
•    Сургуулийн дэргэд номын сантай оюутны байр барьж дуусгах, суудлын тоог нэмэгдүүлэх асуудлыг нэн ойрын үед шийдвэрлэх
хэрэгтэй байна.

Үндсэн дүгнэлт
Эдийн засаг-бизнесийн дээд сургууль нь сургалтын дагнасан чиглэл, гадаадын хөрөнгө оруулалтын онцлог, цомхон бүтэц бүрэлдэхүүн, давуу талуудад тулгуурлан тус номын санг сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар, уншигчидад өргөн хүрээтэй мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин болгох зорилгоор нилээд зүйлийг санаачлан хэрэгжүүлжээ. Тус сургууль нь гадаад, дотоодын харилцагчид, оюутан суралцагчид, мөн нийгэмдээ өөрийн сургуулийн талаарх мэдээллийг шуурхай хүргэх үүднээс мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүдийг өргөн хэрэглэж, хоёр талын харилцан ажиллагааг дэвшилтэт хэлбэрээр өрнүүлэх, мэдээлэл солилцох боломжийг тал бүрээр ашиглаж ирсэн байна.  Анх байгуулагдсан цагаас эхлэн хэрэгжүүлсэн тал бүрийн арга хэмжээний хүрээнд номын сан шаардлагын түвшинд өргөжиж,  ном олголт, уншигчийн бүртгэл, номын сангийн бүртгэл тайлан, номын бүрдүүлэлт сайжирсан. Мөн номын сангийн төсөв, зардлыг нэмэгдүүлэх, номын сангийн ажилтны орон тоог нэмэх, номын фондын төрөл, хэлбэрийг өргөжүүлэх шаардлага тавигдаж байна.              Өнгөрсөн хугацаанд номын сан нь сургуулийн багавтар бие даасан нэгжийн хэмжээнд хүрч, одоогийн суралцаж байгаа оюутны тооны хэмжээнд тохирсон материаллаг хангамж, номын фондтой болж, өөрийн үндсэн үүрэг зорилгоо биелүүлж байна.
.

No comments:

Post a Comment