Thursday, April 19, 2012

õ¿¿õäèéí åðòºíö

Жаргал хүссэн хайрын захидал






анх удаа ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, дөрвөн чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад уулын уруу онхолдсоноо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначхаад хэн ч анзаараагүй болохоор нь би босч хувцасаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн

бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан бээлийг чинь одоог хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд маань итгэх байхаа. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй ч, нэг удаа санамсаргүй харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан.

Дараа жил нь ангиараа хоёрдугаар курсээ төгслөө гээд зуслан явж нийллэг хийснээ эргээд нэг санаач. Бүгдээрээ зузаан курткатай, хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан, шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан л байх даа. Тэгээд ангийнхан маань дундаа дэлгэн найрлаж буй зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй ч байж магад.

Ингээд гуравдугаар курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай сан, бас нэг удаа шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү J . Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбан суусаар шалгалтын цагыг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг одоо ч тодхон санасаар байгаа.

Аз болж гуравдугаар курс дуусах дөхсөн үед манайхан ангиараа нэг бут шоудаж билээ. Шөнийн гурван цагт ангийнхан маань эхнээсээ арай гэж тарцгаасан. Нилээдгүй сархад зооглочихсон би тэрхүү уусан архиныхаа халуунд анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэж үгээ эвлүүлж ядан дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй хааяа пиво энэ тэр л жаахан уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдая. Азаар чи аяархан за гэж дуугарсанаар чичрээд байсан өвдгийг минь байранд нь оруулахад туслаж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийн уншчихсан байсан. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягыг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн дээ. Цааш нь юу болсоныг чи сайн мэдэж байгаа байх аа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пар гээд гүйж одсон, тиймээ. Хэрвээ чи цонхоороо харсан бол, би замын чулуунуудыг хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. “За” байхдаа яахав дээ гэж нэг биш удаа, бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж, өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л гуравдугаар курс өнгөрч билээ.

Нуулгүй хэлэхэд дөрөвдугаар курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотноссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд ирж байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор есөн сард ангийнхаа хаалгаар би хэнэггүй орсон. Оронгуутаа л чамайгаа өөрийн мэдэлгүй нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидынхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би тэгэхэд хашгирсан. Би хэл үг багатай хаалттай нэгэн, харин чи минь даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг минь чи гадарладаг байхаа.

Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсоё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй (дээрх шалгалтыг эс тооцвол) байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад хайртай байж магад гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь дөрвөн жил дурлаж явсанаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч (эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү) гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суусан тэр хүрээнд би байсан, харин бүрий болж эхлэж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань долоон сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал, нэг хүн гүйгээд явахад л сая чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрыхаа хойноос оройжин, бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ хоёр ч удаа чам дээр очсон, харин чи хэдэн охидтой түүнийг тойроод заримдаа аргадаад, заримдаа загнаад л суусаар байсан. Ерөөсөө ганцааранг нь дуудая гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй тиймээ.

Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж, маргааш өдөр буцахаас өмнөхөн арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдого маань бүтээгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна.

Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ, чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд хоёр жил болохдоо зөвхөн чиний тухай бодож, ангийн нөхдөөсөө чиний тухай сураг асууж, бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн дөрвөн жилийн турш орь ганцаараа, хэн хүнд нүүр өгөлгүй явж ирсэнийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо их сургуулийн хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Харин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна.

Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын дөрөвний өдөр энэ сургуулийнхаа сүүлийн хоёр жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дах салбарруу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын долооны өдөр нисэн ирэхийг чинь сая мэдлээ. Чи бид хоёр зөрөх учиргүй. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд хоёулаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна.

Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэнтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, арай гэж олсон электрон шуудангийн хаягруу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэж хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно.

Чамаас минь ирэх захиа надад аз жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чиний сэтгэл надад тэмүүлсэн хэвээрээ бол, чин зүрхний минь захиаг уншсан бол миний насны хайр, хань минь болохыг зөвшөөрөөч дээ.
Хариуг цаг минут тутамд хүлээн суух

Чиний хайртай ...... чинь.
Өгүүллэгийн сэтгэгдлүүд
kk hoorhon yumaa bi ch bas nohroo dagaj uildag namaig daguulaad garahad joohon hvvhed shig l bayarladag minii amidraltai barag adilhan yumaa
Ene eostoi goe ogvvlleg bno chamdaa hailtai shv 2uulaa verhehee boliod 6 sar blson ch gsen ene hugtsaand chamaigaa martaj chadaagviee ter ved chamaigaa uuchilsan bl odoo bi ingej zowohguil bsan bh chamd dendvv ih hairtai bolhoor martaj chadahgui bn chii l bish bl nadad oor hench hereggviee manalaa bi chamdaa hairtai shv ene hair bol vvrd monh bh bolno
bi iim emegteitei udaan verhsen bolovch ooriinhoo buruugaas bolood aldchihsan, gehdee ter min urgelj minii zurhend nadtai hamt baih bolnooooo
ýngiin hernee yasan goy ugvvlleg ve bvr ehneree sanachlaa yaj 6 sariig barnaa hurdhan mongoldoo ehner hvvhdvvd deeree ochih yumsan bvr sonin bolchloo

emegtei hun bur iim shdee harin hun ali talaas ni harj bna we gedegees l shaltgaalna minii hairtai hun bas ene ugiig nadad heldeg baisan namaig gomdoj, uurlah bur nadad zowloj namaig taiwshruulj ene ugiig helj uhaaral hairladag bailaa harin odoo ter mini derged alga haana bgaag ni ch bi medehgui bn gewch irne gej huleeseer deer durdsanchlan hullelt gedeg bol ymar negen baingiin zowiurtai owdolt yum tuuniigee nadad ireh yum bol bi hezee ch haash ni ch ywuulahguieswel bainga hamt ywah bolno chamdaa helehiig hussen ch chadaagyu ugs buree zaawal helne namaig bitgii orhioch bi chamd hairtai gej amidral urgeljilseer hun amidraliig, hairiigaa ymar ontsgoos harna ter zuil chn bas tiim l haragdana Amidraliig chi altaar unelbel amidral chamaig altaar mylaana es toon elsen shirheg shg unelbel ergeed chamaig elsnii shirheg shig uleechihnee gej saihan oguulleg boljee mashih taalagdlaa bayarlalaa
yag iim emegtei blgahin tuld er hun ch gesen hicheh heregtei sh de enig helj bga er hun ih uhantai ym er hun bolgon emegteigee ehneree nz ohinoo urgelj magttdag bol saihnaa coffinii aygiig olon talaas n hardag shig kkk br
goe uguulleg bna bvh megteichvvd iim bj bvh zaluuchuud ene zaluu shig bwal bvvr goe l yum bna b.
Çà òýãýõýýð òà á¿õýí ýíý ñýòãýãäë¿¿äèéã óíøëàà çàðèì íýã íü ãàäààäàä ãýð á¿ë ýõíýð õ¿¿õäýý òýæýýõ ãýæ òýäíýýñýý õîëäîæ,õýö¿¿ ñîíãîëòûã õèéñýí áàÉÍÀ.Òýð Ìýäýýæ ãýð á¿ëýý ñàíàæ øàíàëæ ãóòàð÷, áàéãàà.Òýð ÿàãààä ìîíãîëäîî èðýíã¿é áàéãàà þì áîëîî? Òýð ýíãýæ çîâæ áàéõààð ç¿ãýýð ë ãýðòýý èðýýä áè ýíãýæ çîâæ ÷àäàõã¿éíýý ãýýä ìîíãîëäîî àæèëã¿é ýñâýë öàëèí áàãàòàé õýö¿¿ àæèë õèéæ áîëîõ ë áàéñàí.Õàðèí òýð,ººðººð õýëáýë ýíý ýöýã õ¿í ìºí ò¿¿íýýñ ãàäíà çºí人 ýõ õ¿í,õ¿íèé æààõàí ¿ð õ¿ðòýë õàðèéí óëñàä àæèëæ áàéãàà. Þó òýäíèéã èíãýæ õýö¿¿ ñîíãîëòûã õèéõýä õ¿ðãýâýý? Ýíý áîë ÕÀÉÐ.Õàéð ãýäýã ýíý ç¿éë èéì õ¿÷òýé,íýã áîäëûí óõààíã¿é,íýã áîäëûí ãàéõàëòàé,ìºí íýã áîäëûí õàéð áîë äèâààæèí...õàðèí íºãºº ºíö㺺ñ àâ÷ ¿çâýë ÕÀÉÐ áîë òàì ãýäãèéã òà á¿õýí îéëãîæ áàéãàà áîëîâ óó. Çà ¿¿íýýñ áóñàä ñýòãýãäë¿¿äèéã àâ÷ ¿çüåëäýý: Ýíý äóíä çàðèì íýã íü èéì çàëóó÷óóä áàñ ýìýãòýé÷¿¿ä áàéäàã ÷ áîëîîñîé ãýæ õàéðûã ìºðººäºæ áàéíà õàðèí çàðèì íýã íü Ýíä ç¿ãýýðë ýíý ºã¿¿ëëýãèéã óíøààä Ñýòãýë íü õºäºëæ àëäñàí õàéðàà ñàíàí áóðóóãàà óõààð÷ áàéíà.Òèéìýýñ áè òà á¿õíèéã ººðººð õýëáýë òà á¿ãä áîë ìîíãîëûí èðýýä¿é.Òàíàð á¿ãä òîì áîëîîä ààâ ýýæ¿¿ä áîëíî.Õàðèí òýð çàìäàà îëîí óäàà àëäàæ îëëîí óäàà àìüäðàëä á¿äýð÷ óíàíà.Áè òà á¿õíèéã áèòãèé á¿äðýýñýé ãýæ áîäîæ ýíýõ¿¿ ºã¿¿ëýã ìºí ñýòãýãäë¿¿ä áàñ ººðèéíõºº áîäîë ñýòãýãäëèéã áè÷ëýý îéëãîæ óíøñàíä áàÿðëàëàà.


Эмэгтэйн тухай яриа
Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай.
Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь гэдэгтэй одоо ч, хожим ч санал нийлнэ. Эмэгтэйгээ олсны дараа тэр миний үгэнд орохгүй их зовоосон. Хамгийн гол нь надад итгэж өгөхгүй байсан юм. Хэдий дургүй ч би түүнд зориулан дуулж, бүжиглэж өгч байлаа. Бас нүдний шил зүүдэг болсон юм. Бага зэрэг ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэснийх. Бас их зовж байж зөндөө олон алмаазан шигтгээтэй үгсийг түүнд зориулан хаанаас ч билээ олж өгснөө санаж байна. Тэр тэдгээр үгсийг дэрээ задлаад дотор нь хийсэн, түүнийгээ дэрлээд унтдаг юм. Шөнө тэдгээр үгнүүд нь амилаад зүүдэнд нь олон сайхан авиа гаргадаг гэсэн.

Түүнийг өөрийн болгохын тулд хайрлана жаргаана, хэзээ ч үүрд гэсэн үгсийг түлхүү хэрэглэж, бараг надтай суувал чамайг би нисч сургана ухааны юм ярьж, ярьсны эцэст тэр зөвшөөрсөн. Нөгөө нисч сургах тухай яриа ч тэгсгээд мартагдсан. Учир нь би өөрөө нисэх нь байтугай өндөрхөн газар гишгэчихвэл тархи толгой дайвалзаад байдаг юм. Би өндрөөс маш их айдаг. Ашгүй эмэгтэй маань нисэх тухай надаас дахин асууж шалаагүй. Бид түүнээс хойш хэдэн зууны дараа гэрлэж хуримаа хийсэн. Ердийн он тооллоор бол энэ нь хоёр жилийн дараа гэсэн үг. Би энэ өдрийг мөн ч их хүлээсэн дээ.

Түүнтэй танилцсанаас хойш бүх улиралд зун болдог болчихсон юм. Ингээд бид гэрлэлээ. Ер нь гэрлэнэ гэдэг бол эр эм хоёр нүцгэлэн нэг оронд ороод тэнгэрийн өмнө чармай шалдан хэвээрээ тэврэлдээд л хэвтээд байдаг юм байна гэдгийг тэгэхэд би ойлгож авсан. Хүсвэл тэврэлдсэн чигээрээ унтаад өгч болно. Унтаад л байна, нэг орон дотор. Хэрвээ хүүхэдтэй болчихвол тэдэнтэйгээ хамт унтаад л байна. Мэдээж бид өглөө нь тус тусын ажил төрөлдөө явцгаана. Орой ирнэ. Тэгээд л унтана даа. Гэрлэсэн эр эм хоёрын хувьд хэн нь тэвчээртэй унтах вэ гэсэн энэ хүнд шалгуурын өмнө сөхөрчихгүй л бол амьдрал хамгийн амттай байдаг байна. Заримдаа эрэгтэй нь өөр газар очиж хононо л доо. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Хэрвээ ийм явдал даамжирвал эмэгтэй нь маш ууртайгаар “Чи яг одоо хаана унтахаа шийд” гэж эрэгтэйгээсээ шаарддаг юм. Яагаад энэ тухай улиглан яриад байна вэ гэвэл надад бас хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон бөгөөд би “Эмэгтэйтэйгээ л хамт унтана” гэж хэлээд, хэлсэндээ харин ч нэг эр хүн шиг хүрсэн юм.

Манай эмэгтэй бараг дутагдалгүй. Бараг гэсний учир тэр намайг өөр газар урт богино хугацаагаар янз бүрийн ажил төрлөөр яваад ирэхэд (томилолт, хөдөө байдаг аав, ээж дээрээ очих.гм) нэг л сонин болчихдог. Бусдаар бол ямар нэгэн өө сэв байхгүй. Өдөр ч шөнө ч бүсгүй маань бөөн дуу шуу, гэрэл гэгээ цацруулаад явж байдаг юм. Танай бүсгүйгээс ч гэсэн ийм гэрэл гардаг гэдэгт итгэлтэй байна. Би ихэвчлэн багын зуршлаараа ямар нэгэн зүйл хайгаад гэртээ сууж байна. Харин эмэгтэй маань гадагш гарахдаа өөрийн хээнцэр жижигхэн цүнхэндээ миний биеийн өрөөсөн талыг чихэж чихэж багтаагаад, энд тэнд савчуулан барьж явдаг юм. Өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн зүйл ярьж, ярьсан чигээрээ гараад явчихна. Орой ирэхдээ бас л нөгөө шулганасан юмаа яриад орж ирдэг. Би юуны тухай ярьдгийг нь тэр бүр мэддэггүй ч яг юу хэлэх гээд байгааг нь хагас хугас гадарладаг юм. Яриаг нь бүрэн ойлгодоггүй хэрнээ би түүнтэй ярих их дуртай.

”Тийм үү. Тийм үү” гээд л аманд нь орчих гээд дагаад гүйгээд байна. Зочны өрөөнд, гал тогоонд, бүр “00”-д ороход нь хүртэл үүдэнд нь нөгөө л “Тийм үү.Тийм үү” гэдгийгээ давтаад зогсч байна. Нэг орой гал тогооны өрөөнд бүсгүйгээ дагалдан ярьж яваад “Т…” гээд гараа хөдөлгөтөл хураалттай аяга саваа тэр чигээр нь унагаж хагалаад эмэгтэйдээ маш их загнуулж байсан удаатай.

Манай эмэгтэй биднийг (хүүхэд болон намайг) хооллож хувцаслах цэвэр цэмцгэр байлгахад маш их анхаардаг. Бас угаасан хувцсыг надаас сайн индүүддэг юм. Долоо хоногт нэг удаа биднийг тийнхүү сайхан хувцаслаад хотын аль нэг аятайхан хоолны газар дагуулан очиж гэр бүлээрээ халуун дулаан яриа өрнүүлэн сууцгаадаг. Гэрлэлтээс өмнө бол би түүнд зориулан маш сайхан хувцаслахыг үнэн сэтгэлээсээ хичээдэг байсан. Харин хуримнаас хойш больсон. Ээж нь түүнд ямар ч эхнэр, нөхрөө өнгөтэй өөдтэй явуулахад анхаарах ёстой гэж хэлсэн гэсэн. Би түүнийг өөр газарт урт богино хугацаагаар янз бүрийн ажил төрлөөр яваад ирэхэд (томилолт, хөдөө байдаг аав ээж дээрээ очих.гм) нэг л сонин болчихдог. Бараг сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байдаг гэхүү дээ. Бэлдсэн бүх цэвэр хувцсыг нь өмсөж дуусгана. Орондоо орж унтахгүй. Сахлаа ч хусахгүй. Хоол маш бага иднэ. Хүлээлт гэдэг ямар нэгэн өвдөлт болохыг тэр үед хүчтэй мэдэрдэг. Тэгээд өвдөж байгаа цаг хугацааг хурдавчлах арга сэддэг. Тэр аргуудын нэгэнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь их үр дүнтэй юм шиг санагддаг байлаа. Энэ арга бүсгүйд маань огт таалагдаагүй болохоор би энэ муу зуршлаасаа салсан. Тэгснээс юмаа бичээд сууж байсан нь хавьгүй дээр гэж тэр хэлсэн.

Тэр бас энэ ертөнцийн бүх эмэгтэй хүн адилхан байдаг тухай надад ярьсан. Өмнө нь би энэ талаар арай өөр бодолтой явсан юм л даа. Бодоод байсан чинь түүний зөв юм шиг санагдаад, энэ сэдвээр бид дахин ярилцахгүй гэж шийдсэн. Чин үнэндээ түүнийг би эмэгтэй хүн гэж боддоггүй. Эмэгтэй хүн гэдэг үг том хүн гэсэнтэй адилхан сонсогдож байгаа биз. Том хүүхнүүдийг л тэгж хэлдэг биз дээ. Харин тэр надад хараахан том болж амжаагүй дөрөв юмуу, таван настай хүүхэд шиг санагддаг. Учир нь манай эмэгтэй ямагт хүүхэд шиг зан гаргана. Амархан гомдоно. Маш сахилгагүй, ямар нэгэн тэнэг бодол толгойд нь орж ирвэл тэр даруйд нь заавал түүнийгээ туршиж үзэх гэж яарна. Тэгээд тэр нь ихэнхдээ бүтэлгүйтнэ. Бүтэлгүй явдалдаа заавал намайг хамсаатнаар оролцуулах гэж шаардана. Энэ бүхний эцэст бүтэлгүйтсэнийхээ бүх бурууг зөвхөн надаас болсон гэдгийг хилсээр нотлох гэж зүтгэнэ. Хэрвээ тэр оролдлого нь амжилттай болбол хэдэн өдөр ярина. Заримдаа мартамхай. Намайг нэг удаа дэлгүүрт орхиод тэр чигээрээ гэр рүүгээ хаяад явчихсан юм даа. Гэртээ очоод нөхрөө эзгүй байхаар уурласан гэсэн. Бас нэг хэлүүштэй зүйл бол тэр маш зөнч зүүдтэй. Намайг буруу хэрэг хийснийг зүүдэндээ үзсэн, алхам бүрийг чинь би алдалгүй харж байдаг гэсэн яриандаа итгүүлэх шахсан удаатай. Маш их ярина. Заримдаа хэд хоногоор ч дуугарахгүй. Намайг хааш нь ч явуулах дургүй. Үргэлж цуг явах гэнэ. Орхиод явчихаар уйлна. Дагуулаад явахаар уйлснаас ч долоон дор явдал надад тохиолдоно. Ингээд бодохоор би өөрийгөө бас бүрэн том болчихсон хүн гэж үздэггүй юм.

Гэхдээ тэр дандаа хүүхэд шиг байдаггүй. Намайг дагаад уйлж байгааг нь ч хүүхдийн араншин гэж боддоггүй. Нялх хүүхэд эцэг эхээ, хамгийн хайртай хүнээ нөгөө өрөөнд орох төдийд дагаж уйлдаг шүү дээ. Бас дэлгүүр гарах, ажилдаа явах зэрэгт байдгаараа чанга орилон, хааш нь ч явуулахгүй гэж зүтгэдэг. Хагацал яг ийм байдаг. Хагацлыг мэдрэх мэдрэмж яг ийм байдаг. Магадгүй нөгөө өрөөнд орох, нөгөө ертөнцөд очих хоёр мөн чанарын хувьд адил байж ч болох. Миний нэг танил дэлгүүр орох гэж гараад гэртээ үүрд эргэн орж ирээгүй билээ. Тэр маш ухаантай. Надад зориулан яг л хоол хийдэг шигээ олон ухаантай үгсийг бодож олсон санагдаж байна. Тэдгээрээс “Амьдралыг, бүр кофены жижиг аягыг ч аль өнцгөөс нь харснаас бүх зүйл шалтгаална” гэсэн үгс надад хамгийн их таалагддаг.

Тиймээс яг одоо би гэрийнхээ аль нэг өнцөгт суучихаад өөрсдийнхөө талаар, саяхан худалдаж авсан унтлагын өрөөний тавилгуудынхаа талаар, хүүхэд болоод өөрийнхөө тухай эргэцүүлэн, энэ бүхнийхээ тал талд нь гараад янз бүрээр хараад сууж байна.

Ингээд эмэгтэйн тухай яриа өндөрлөж байна. Учир нь түүний яаруу алхаа орцны үүдээр түрүүхэн орж ирээд гуравдугаар давхрын ногоон хаалгыг зүглэн өгсөж эхэллээ.
2007.02.12
Эх сурвалж: Б.Эрдэнэсолонго
̺í ýíý ºã¿¿ëýã¿¿äèéí ñýòãýãäë¿¿ä íü õ¿ðòýë áàñ íýãýí ñóðãàìæ ºãºõ þì øèã áàéíà ãýýä ¿¿íèéã òàâèëàà ñàéí óíøààðàé:
(urgeljlel daragiin filed bgaa)
Давстай кофе








Залуу бүсгүйтэйгээ үдэшлэг дээр танилцжээ. Бүсгүй нь дэндүү үзэсгэлэнтэй бөгөөд олон залуус түүнтэй танилцах гэж бие биенээсээ өрсөн авч, бүжиглэж байлаа, Харин залуугийн хувьд ердийн л нэгэн бөгеөд хэн ч түүнийг тоож харахгүй байв.
Үдэшлэг дуусахад, нөгөө залуу "Кофе хамт ууцгаая!" гэж бүсгүйд хэлэхэд түүнд их хачин санагдсан боловч эелдэг байх үүднээс зөвшөөрөв. Тэд нэгэн кафед хамт орцгоосон ч залуу үг хэлэхдээ хүртэл тэвдэж сандарч байсан тул бүсгүй дотроо дургүйцэж, "Гэрт минь хүргээд өгөөсэй!" гэж боджээ.
Залуу гэнэтхэн зөегчид хандан, "Та жаахан давс егөхгүй юу? Би кофендоо хийх гэсэн юм" гэлээ. Хүн бүр түүнийг гайхан харав. Залуугийн нүүр улайсан боловч давсаа кофендоо хийгээд уулаа. Бүсгүй ихэд сонирхож, "Чи яагаад ийм сонин зуршилтай юм бэ?" гэж асуухад, залуу: "Би жаахан хүү байхдаа далайн эрэгт амьдардаг байсан учир далайн усанд орж, тоглох дуртай байж билээ. Одоо би үе үе далайгаа санадаг. Яг л энэ шорвог кофе шиг... Би шорвог кофе уух болгондоо бага нас, төрж өссөн нутаг, аав ээжийгээ санан дурсдаг юм" гэж хариулжээ. Ингэж ярих үед залуугийн нүдэнд вупимс цийлэгнэж байлаа. Үүнийг сонсоод, бүсгүйн сэтгэл тун нххөдөлжээ. Бүсгүй гэр орноо санаж байгаагаа хэлж чаддаг эр хүн өрх гэртээ хариуцлагатай байж чадна гэсэн үг гэж боджээ. Ннгээд тэр залуутай алс хол амьдардаг ээж аав, бага нас. гэр бүлийнхээ талаар чин сэтгэлээсээ ярилцжээ.
Энэ өдрөөс хойш тэд уулзаж, учирдаг болов. Яваандаа өнөө залуу нь бүсгүйн хувьд эрж хайж байсан, бүхий л сайхан зан чанартай, ухаалаг, тэвчээртэй, халамжтай хүн болохыг мэдэв. Бүсгүй залууд дурлаж, шорвог кофений нууцыг мэдсэндээ маш их баяртай байдаг болов. Удалгүй тэд гэрлэжээ. Эхнэр нь нөхөртөе кофе чанах болгондоо давс хийхэд, нөхөр нь маш их баярладаг байв.
Хамт амьдраад дөчин жил өнгөрч, нэг өдөр нөхөр нь нас барахаасаа өмнө нэгэн захидал бичжээ. Захидалд:
"Миний хамгаас хайрт хонгор минь ээ! Намайг уучлаарай! Амьдралдаа би чамайгаа нэг л удаа хуурсан. Тэр бол шорвог кофений тухай яриа байлаа. Бид анх болзож байеныг санаж байна уу? Тэр үед би дэндүү их сандарч, сахар гэж хэлэх гэсэн боловч давс гээд андуураад хэлчихсэн юм. Залруулах нь надад маш хэцүү байсан тул би шууд л үргэлжлүүлсэн. Гэхдээ энэ бүхэн чи бид хоёрын амьдралыг эхлүүлэх юм гэж би хэзээ ч бодож байсангүй. Худлаа ярьсан тухайгаа чамд би олон удаа хэлэхийг хичээсэн боловч чамайг хэзээ ч хуурахгүй гэж өөртөө амласан байсан тул би үнэнийг хэлэхээс айдаг байсан юм, Одоо би хорвоогоос халин одох гэж байна. Чамд үнэнийг хэлэхээс огт айхгүй байна. Би шорвог кофенд их дургүй байлаа. Ямар муухай амттай гэж санана. Гэтэл би насан туршдаа давстай кофе уулаа. Чамтайгаа учирсандаа хэзээ ч харамсдаггүй юм. Хэрэв би хоёр дахь удаагаа амьдарч чаддагсан бол чамтайгаа хамт насан туршдаа хамт амьдрахын тулд ахиал шорвог кофе уухад ч бэлэн байна" гэжээ.
Үүнийг уншаад бүсгүй нулимс унаган суулаа. Нэгэн өдөр түүнээс "Та шорвог кофены тухайд юу боддог вэ?" гэж ач хүү нь асуужээ.
Харин бүсгүй: "Тун амттай байдаг юм даа" гэж хариулав.
Зураг
Тэд гэрлээд хоёр жил болжээ. Нөхөр нь зохиол бичих дуртай бөгөөд бичсэн өгүүллэгүүдээ интернэтэд тавьдаг боловч хэн ч түүнийг нь тоож уншдаггүй байв. Мөн тэрээр зураг авах их дуртай ч гэсэн эхнэртэйгээ гэрлэх үедээ авсан зургуудаа л арчилж тордоно. Эхнэр, нөхөр хоёр бие биедээ маш их хайртай хэдий ч эхнэр нь их дээрэлхүү, түргэн ууртай, бардам нэгэн байжээ. Нэг өдөр эхнэр нь нөгөө аашаа ийнхүү гаргав.
Эхнэр: Чи яагаад миний найзын хуримын зургийг авахгүй байна вэ? Тэд хөлсийг чинь төлнө шүү дээ!"
Нөхөр: "Би энэ удаа завгүй байна."
Эхнэр:"3авгүй гэнээ? Чи тэр зохиол бичихээ багасгавал чамд зав гарна шүү дээ!"
Нөхөр: "Нэг л өдөр миний бүтээлийг хэн нэгэн сонирхох цаг ирнэ!"
Эхнэр: " Тэр чинь надад ямар хамаатай юм бэ? Харин чи миний найзын зургийг заавал авч өгөөрэй!"
Нөхөр: "Би чадахгүй!"
Эхнэр: "Ганцхан л удаа шүү лээ."
Нөхөр : "Үгүй
Ингээд хэлэлцээр бүтэлгүй болоход эхнэр эцсийн сануулгаа өгч гэнэ.
Эхнэр: "Чи гурав хоногийн дотор "ТЭГЬЕ!" гэсэн хариу өгөх ёстой. Үгүй бол..."
Эхний өдөр.
Эхнэр гал тогоо, угаалгын өрөө. компьютер. хөргөгч. телевиз, хөгжим тоглуулагч... гээд бүгдийг нь хаав. Харин нинжин сэтгэл гаргаж унтахдаа ороо хувааж хэрэглэх болжээ. Энэ бүхнийг нөхөр огт тоосонгүй. Учир нь түүнд бага зэргийн мөнгө байлаа.
Хоёр дахь өдөр.
Эхнэр нэгжлэг хийн, халаасанд нь байсан бүх зүйлийг хураан авч, "Хэрвээ чи гаднаас ямар нэгэн туслалцаа авах юм бол хариу барих бэлэг байгаа шүү!" гэлээ. Энэ удаа нөхөр нэлээд хямарлаа. Шөне болов. Нөхөр унтахын өмнө эхнэрэзсээ уучлалт гуйж гэнэ. Эхнэрийнхээ аашийг зөөлрөх болов уу гэсэн чинь харин тэр огт тоосон шинжгүй байв. Нөхрийгөө зөвшөөртөл тэр огт ярилцахгүй бололтой.
Гурав дахь өдөр.
Шөнө боллоо. Хосууд хоёр тийшээ хараад хэвтэцгээв.
Нөхөр: "Бид хоорондоо ярилцаж ойлголцох хэрэгтэй!"
Эхнэр: "Хуримын л тухай биш бол март даа."
Нөхөр: "Энэ их чухал зүйл шүү дээ."
Эхнэр дуугүй л хэвтэнэ.
Нөхөр: "Тэгвэл хосулаа салцгаая!"
Эхнэр нөхрийнхөө хэлсэнд огт итгэсэнгүй.
Нөхөр: "Би нэг бүсгүйг таньдаг болоод их удаж байна" гэж хэлэхэд, эхнэрийн уур маш их хүрч, цохиод авмаар санагдав. Гэвч тэр уураа барьж нөхрийгөө хэлэх үгээ дуусгахыг хүлээж, усан нүдэлж эхлэв.
Нөхөр өчигдрийн бүтэн нэгжлэгээр үзэж амжаагүй ганцхан газраас нэг цээж зураг гаргаж ирлээ.
Нөхөр: "Энэ их сайхан бүсгүй шүү!" гэхэд эхнэрийн сэтгэл нь ихэд хямарч, хамгаас хайрлаж явдаг нөхөр минь надад хэн нэгэн танихгүй хүүхний зураг үзүүлэх гэж байна хэмээн уйлав.
Нөхөр: "Тэр надтай гэрлэсний дараа миний зохиол бичих ажлыг насан туршдаа дэмжинэ гэж амласан юм."
Эхнэр хардаж эхлэв. Учир нь бүсгүй өөрөө гэрлэхдээ нөхөртөө ингэж амлаж байсан юм.
Нөхөр: "Тэр надад их хайртай гэдгийг би маш сайн мэддэг."
Эхнэр дуугүй байж тэвчсэнгүй, "Би ч гэсэн чамд хайртай биш гэж үү?" гэхэд
Нөхөр: "Тэр надад хайртай учраас миний дургүй зүйлийг хийлгэх гэж хүчлэхгүй байгаа юм."
Эхнэр тайвширч эхэлсэн ч уураа барьж чадсангүй.
Нөхөр: "Би түүнд зориулж нэг зураг авч өгсөн юм. Чи үүнийг хараач!" гэхэд эхнэр нь маш их уурлаж, гарыг нь түлхэн, нүүр рүү нь халуу оргитол алгалав. Ингээд нөхөр нь санаа алдан, эхнэр ч цурхиран уйлж эхэлжээ. Нөхөр нь өнөө зургаа халаасандаа хийгээд гэрлээ унтрааж унтав. Харин эхнэрийнх нь нойр хүрсэнгүй тул хажуугийн гэрлээ асааж. нөхөртөө тун муухай хандсандаа харамсаж байлаа. Тэр уйлх байхдаа олон зүйлийн тухай бодож гэнэ. Нөхрөө сэрээн сэтгэлээ онгойтол ярилцаад, дахиж шахаж, дарамтлахгүй байхаар шийдэв. Гэнэттэр өнөө нөхрийнхөөхайртай бүсгүйн зургийг харахыг тун их хүсэж зургийг гаргаад үзтэл өөрийнх нь зураг байхыг хараад уйлах, гайхах зэрэгцжээ. Тзр нь маш сайхан авсан зураг байв. Пнгээд эхнэр хайртай нөхрийнхөө хацар дээр нь үнсэв. Харин нөхөр инээмсэглэн байгаа нь эхнэртээ унтаж байгаа дүр үзүүлсэн хэрэг байжээ.
Баялаг, амжилт, хайрын тухай үлгэр
Нэгэн бүсгүй гэрээсээ гартал урт цагаан сахалтай гурван өвгөн байшингийнх нь өмнө нарлаад сууж байна гэнэ. Бүсгүй тэднийг хараад огт таниагүй боловч нутгийн сайхан заншлын дагуу "Би та нарыг танихгүй юм байна. Гэхдээ настангууд минь өлсөж ядраа байлгүй дээ. Манайд ороод идээ, ундаа зооглоно уу?" хэмээн урьжээ. Тэгтэл өвгөд "Танай гэрийн эзэн чинь гэртээ байгаа юу?" гэж сайхан зантай эмэгтэйгээс лавлав.
"Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна" гэж бүсгүйг хэлэхэд,
"За тэгвэл бид танайд орж чадахгүй юм байна" хэмээн өвгөд хариулжээ.
Орой болж нөхөр нь гэртээ ирэхэд эхнэр өнөөдрийн болсон явдлынхаа тухай хэлж гэнэ. Нөхөр "Алив, эхнэр минь яваад азай буурлуудыг уриад ир!" гэж хэлжээ.
Бүсгүй гэрээсээ гарч, өвгөдийг орон гэртээ айлчлахыг дахин гуйлаа. Харин урт цагаан сахалт евгөд: "Бид бүгдээрээ нэг айлд зэрэг орж чаддаггүй юм" хэмээн хариулжээ. Эхнэр ямар учиртай болохыг гайхан лавлаж гэнэ. Харин нэг өвгөн нь нөгөе рүугээ зааснаа, "Түүний нэрийг Эд баялаг гэдэг. Дараагийнх нь Амжилт. Харин намайг бол Xaйp гэдэг юм. Та одоо гэртээ ороод бид гурвын хэнийг нь сонгож уримаар байна гэдгээ нөхөртэйгөө ярилцаад ир!" гэж хэлэв.
Ингээд эхнэр гэртээ орж нөхөртөө энэ тухай хэлэхэд, гэрийн эзэн: "Ямар сайн юм бэ? Нэгэнт энэ бүхэн үнэн бол хоёулаа Эд баялагийг гэртээ урья! Түүнийг гэртээ оруулж орон гэрээ эд баялагаар дүүргэе!" гэлээ.
Гэтэл эхнэр нь зөвшөөрсөнгүй. "Хонгор минь! Бид яагаад Амжилтыг гэртээ урьж болдоггүй юм бэ?" гэхэд бэр охин үүнийг сонсоод "Хайрыг уривал яасан юм бэ? Гэр орон минь хайраар дүүрнэ шүү дээ" гэлээ. Нөхөр нь эхнэртээ, "Бэр охиныхоо зөвлөгөөг дагацгаая! Явж очоод Хайрыг гэртээ урь!" гэлээ. Эхнэр гэрээс гарч, гурван хөгшнөөс "Та нарын хэн нь Хайр билээ? Манайд зочлоорой!" гэжээ.
Хайр босоод байшин рүу алхав. Харин нөгөө хоёр нь ч гэсэн түүнийг даган алхаж гэнэ. Гайхсан хатагтай Баялаг, Амжилт хоёроос, "Би зөвхөн Хайрыг урьсан шүү дээ. Яагаад та хоёр түүнийг дагаж байна вэ?" гэж асуулаа.
Харин өвгөд "Хэрэв та нар Баялаг юмуу Амжилтын аль нэгийг нь урьсан бол бусад нь гадаа байх байсан юм. Нэгэнт Хайрыг урьсан тул түүнийг дагаж бид байнга явдаг юм. Хайр хаана байна тэнд баялаг, амжилт байдаг юм" гэж хариулжээ.
Юмс ургэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм
Хөгшин залуу хоёр аянчин сахиусан тэнгэр замдаа нэгэн баян айлын гэрт хоноглохоор болжээ. Тэр гэр бүл харамч, хүйтэн айл байсан тул сахиусан тэнгэрүүдийг зочны өрөөндөө оруулсангүй, харин хүйтэн зоориндоо хонуулж гэнэ.
Сахиусан тэнгэрүүд хүйтэн шалан дээр ороо засах зуур хөгшин сахиусан тэнгэр хананд байсан нүхийг бөглөж, засав гэнэ. Залуу сахиусан тэнгэр түүнээс ямар учиртай болохыг асуутал, "Юмс ургэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм" гэлээ.
Удаах шөнө нь өнөө хоёр нэгэн ядуу айлд хоноглоход, малчин гэр бүл маш зочломтгой хүмүүс байлаа. Байгаа жаахан хоолоо хувааж идээд, тэд ая тухаа бодолгүй бурхдыг өөрсдийн орон дээр унтуулж гэнэ. Өглөө нар мандахын үед бурхад айлын гэрийн эзэд нулимс унаган байхыг харав. Тэдний амь залгуулдаг цорын ганц үнээ нь талбайд үхсэн байжээ.
Залуу сахиусан тэнгэр хөгшин бурхнаас их л бухимдангуй, "Ийм гай барцад тохиолдохыг та яагаад зөвшөөрөв? Эхний айл дутуу юмгүй байтал та орон гэрнйг нь засаж, янзалж, тусалж байх юм. Харин хоёр дахь айл юу ч үгүй боловч байгаа бухнээ бидэнтэй хуваалцаж байхад үнээг нь үхэхийг зөвшөөрч байдаг" гэж асуув.
"Юмс үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм" хэмээн хөгшин сахиусан тэнгэр хариулав. Тэгээд ""Бид эхний айлын шилтгээнд хоноход, зоорины хананд гарсан нүхэнд алт байхыг би харсан юм. Эзэн нь дэндүү шуналтай, өөрт заяасан аз жаргалаа бусадтай хуваалцах хүсэлгүй байсан тул би алтыг харагдуулахгүй байхаар далдалж дөнгөсөн юм. Харин өнгөрсөн шөнө бид малчны гэрт хоноход, үхлийн сахиусан тэнгэр энэ айлын эзэгтэйг авч явахаар ирсэн байлаа. Харин би түүний оронд үнээг нь явуулсан. Юмс хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй юм" гэлээ.
Заримдаа бидний юм бүхэн санаж, бодсоноор болдоггүй гэдгийг энэ үлгэрт өгүүлжээ. Өөрийн тань бусдад хийсэн сайн ба муу үйлийн үр нь нүдэнд ил харагдахгүй ч гэсэн цаагуураа таны ажил үйлс бүтэмжтэй болох эсэхэд үргэлж нөлөөлж байдаг. Харин уүнийг ойлгоход танд жаахан хугацаа хэрэг болж болох юм.
Гөлөг Зарна
Дэлгүүрийн эзэн “гөлөг зарна!" гэсэн зарыг хаалган дээрээ хадаж байлаа. Ийм төрлийн зар бяцхан хүүхдүүдийн сонирхолыг ихэд татдаг болохоор нэг жаахан хүү дэлгүүрийн эзэн дээр зарын тухай лавлахаар ирэв. Хүү: "Та гөлөгнүүдээ хэдээр зарах юм бэ?" гэж асуулаа.
Эзэн: "30-50 доллараар л зарна" гэж хэлэв.
Бяцхан хүү халаасаа ухаж, хэсэг задгай мөнгө гаргаж ирээд, "Надад 2 доллар 37 цент байна. Гөлөгнүудийг чинь харж болох уу?" гэж асуув.
Эзэн инээмсэглэн шүгэлдэхэд, саяхан гөлөглөсөн халтар нохой үүрнээсээ давхин гарч ирэхэд, араас нь таван бяцхан бондгор гөлөг даган гүйлдэв. Гэтэл нэг гөлөг бусдаасаа нэлээд хоцорч яваа харагдана. Хүү тэр даруй хамгийн ард нь мөлхөж ядан яваа гөлгийг онцолж, "Энэ жаахан нохой яасан юм бэ?" гэж лавлав.
Дэлгүүрийн эзэн: "Малын эмч энэ гөлгийг үзээд ташаа нь гэмтсэн гэж хэлсэн. Энэ гөлөг үүрд ингэж доголон байх болно" хэмээн тайлбарлав.
Хүү учиргүй баярлаж, "Би энэ гөлгийг л авмаар байна" гэлээ.
Эзэн: "Үгүй, үгүй. Чи энэ бяцхан нохойг худалдаж авах хэрэггүй. Хэрэв чи хүсээд байгаа юм бол чамд зүгээр өгчихье!" гэлээ.
Хүү жаахан ундууцаж, дэлгүүрийн эзний нүд рүү цоо ширтэн, хуруугаараа заан ингэж хэлэв. "Таныг энэ гөлгийг надад зүгээр өгөөсэй гэж би хүсэхгүй байна. Энэ гөлөг бусад бяцхан нохойнуудтай адил үнэтэй байх ёстой! Би үнийг нь бүтнээр нь төлнө. Одоо надад 2 доллар 37 цент байна. Би бүх мөнгөө төлж дуусгатал, танд cap бүр 50 цент өгөх болно" гэж хэллээ.
Эзэн учиргүй сандарч, "Чи энэ гөлгийг үнэхээр авмаар байгаа юмуу? Энэ гөлөг бусад шигээ гүйж, үсэрч, чамтай тоглож чадахгүй шүү дээ!" гэлээ.
Гэтэл хүү доош бөхийж, өмдөө дээш татахад, хүүгийн хөл нь мушгирч, зүүн хөлийг нь металл тулгуураар тогтоосон байв. Хүү дэлгүүрийн эзэн рүү харж зөөлөн дуугаар, "Би өөрөө ч сайн гүйж чаддаггүй юм. Энэ бяцхан гөлөгт өөрийг нь ойлгодог хэн нэгэн хэрэгтэй шүү дээ!" гэлээ. Бидэнд өөрсдийг минь ойлгодог анд,
нөхөд заавал хэрэгтэй.
Бэлэгнээс илүү чухал зүйл...
Нэгэн эр гадаадад ажил хийхээр болж, өөрийн хайртай хүнээ уйлуулан оджээ. "Битгий санаа зовоорой! Чамдаа би өдөр болгон захиа бичнэ!" гэж гэнэ. Олон жилийн турш залуу үнэхээр хайртай бүсгүйдээ захидал бичсээр байлаа. Гэтэл залууд өөрт нь шинэ ажил нь ихэд таалагдсан тул гэртээ харих бодол, төлөвлөгөө огт байсангүй. Харин нэг өдөр залууд хуримын урилга иржээ. Түүний найз охин нь нөхөрт гарах болсон байв. Бүсгүй найз залуугийнх нь захиаг авчирч өгдөг байсан шуудан зөөгч залуутай суухаар болжээ. Бие биенээсээ алс хол удаан хугацаагаар тасран холдох гэдэг хайр сэтгэлийг хөргөж орхих тохиолдол байдаг ажээ. Хөөрхий залуу үнэхээр гайхаж, "Юу нь болохгүй байсан бэ? Би түүнд захидал, шоколад, цэцэг байнга явуулдаг байсан шүү дээ" гэлээ.
Хүмүүсийн хоорондох аливаа харилцаа нь буруу тийш болоод ирэхээрээ тухайн хүнд явуулсан бэлэгний жагсаалт болон түүний төлөө хийсэн болгон ихэнх тохиолдолд ямар нэгэн юм гарч ирэхэд нөлөөлдөг. Бид үргэлж л "Би түүнд ийм зүйл өгсөн. Би чиний төлөө тийм зүйл хийсэн" гэж хэлдэг. Ингэхээр хайр сэтгэл гэдэг ямар нэгэн бэлэг дурсгал, дуртай зүйлсийн цуглуулга юм шиг.
Бэлэг хэдийгээр чухал ч гэсэн хайр нь оролцоо, хүрэлцэхүй хэмээх хамгийн энгийн зүйлийг нэхэж байдаг.
Za odoo bol baingiin zowlogoo...
Za teheeer odoo bol hicheel amarch baina,mon gadaa c hdulaan bolj baina.Zunii ulirald ohid howguud bugdl gaduur yawahdaa gangan boldog shudee.Uugeereech ter uu zunii ulirald hair,uerhel salalt,muudaltsah,shohoorhoh,mon oor hund durlah geh met zondoo yum boldog.Ooroor helbel zun bol jinken "alaltsdag ue"gej helj bolno shuudee hehe.
Tegheer odoo hicheelch amarlaa bi ch zawtai bolloo.Ta buhend odoo bol hezeed tuslaj chadna shuu.Tiim uchraas hezeed bi 24 tsag open bgaa.Sanal bodloo bichij,hetsu berhsheel,asuudlaa helj baigaarai
buh osworiihand zowlhod...
Ern bol hair etr gj yawhaar manaihaan engej yawlaa ged amidraldeer garhaar surlaga medleg bolowsrolgui bol amidrahchgui,mon ter hun chin ch chmg hayaad yawchna shuudee.ern bol amidral gedeg huchtei orsoldoon.amdirald huuramch hair,zalilan,mon shagnal,uram zorig,jinhene naiz,jinhene hair,mon chinii toloo yugaach zoriulhad belen,bas zowlon jargal buhniig hamt tuulah hun ch taraldana.tiim uchras osworiihandaa gej helehed bolowsrol,erdem medlegtei bhad buh yum ok blnoshuu.orchin ued erdem medleggui bol amidrahgui shuu.tgdch ern b.f eswel g.f chin ireeduigeel harnashuu,chinii ireeduitei esehiigl harna shuudee.medeej ireeduitei geheer uhaantai,medlegtei,bolowsroltoi,huniig hairlaj hundelj chaddag esehiigchinl helne shuudee.Mon setgel zurhtei zow,shudarga zoolon yawjaga huniigl songono.Ternees bish aimar cool tsarailag,jinkene cool zaluu(eswel girl) blaa geed bolowsrolgui mon ireeduigui tgd bugdiig mongoor shiiddeg,setge zurhgui,tgd muuhai aahstai,huniig hairlaj hundeldgui hudlaa hairiin ugtei(zarimn bur ugchgui bdag) iim humuus hereggui tednii mongo hezee negen tsagt duusajl taaraa.tgd ajilgui bolowsrolgui hun hol yawahgui shudee.medeej odoohondoo bid bolowsroliig buhnees iluud tawih heregtei.medeej dajgui tsewerhen huwtsaslaad yawah zowl doo.gehdee bolowsrol buhnees iluushuu.za tgd bolowsroltoi ajiltai ger bul bolhod belen bolson hoinoo jinken cool zaluu(girl)boloh heregtei shuu...sain bodooroidoo...
ыйбйбйбый
Setgel zuin dairaltaas hamgaalah arguud
Та бол Монголын Лектор Төвийн нэгэн амь, нэгэн хэсэг гэж бид үздэг учраас өөрийгөө бусдын сэтгэл зүйн дарамтаас хамгаалах сонирхолтой зөвлөгөөг хүргэж байгаадаа таатай байна. Бид өдөр тутам маш олон хүнтэй харьцдаг. Зарим нь тайван, дөлгөөн хүмүүс байдаг бол зарим нь уур уцаартай, хашгарч загнасан, хараасан доромжилсон хүн байдаг. Энэ бүгдэд сэтгэл зүйн хамгаалалттай, бэлтгэлтэй байх нь бидэнд л хэрэгтэй юм. “Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Yүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг. Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.
“Салхивч” арга
Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү. Yүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.
“Аквариум” арга
Салхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Yүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан
“Диснейлэнд” арга
Таныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.
“Yнэг ба усан үзэм” арга
Та нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.
“Далай” арга
Далай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.
Жүжигчилсэн тоглолт үзэх арга
Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгагүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиглагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуулахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л. Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургааль үг хаана ч үйлчилдэг шүү дээ. Харилцаанд хаан байхын учир нь өчүүхэн төдийн үйлдэл, сэтгэл хөдлөлийн тогтвортой байр сууриас л хамаардаг. Монголын Лектор Төв та бүхэнд амжилт хүсье.

Мэрэгжлийн чиг баримжаа тодорхойлох тест 1
Мэрэгжлийн чиг баримжаа тодорхойлох тест 1
Зааварчилгаа: Та нийт 10 ширхэг гурвалжин, дугуй, дөрвөлжингөөт хүний дүрс зурна уу? Ингэхдээ том, жижиг ямраар ч зурж болохоос гадна тэдгээрийг давхардуулах, дараалуулах зэрэг нь таны хэрэг бөгөөд зөвхөн таны зурсан зурагт бүгд 10 ширхэг дүрс хэрэглэсэн байна. Хэрэв та зурах явцдаа хэрэглэсэн дүрсийн тоог илүү гаргасан бол баллаж, дарах хэрэгтэй.
Мэрэгжлийн чиг баримжаа тодорхойлох тест 2
Огноо:
Нас:
Хүйс:
Сургууль:
Анги:
Код:
Зааварчилгаа: 20 хос асуултанд хариулна уу? Сайтар уншаад нэг хувилбарыг нь сонгох ёстой. Сонгосон хариултынхаа ард "+" тэмдэг тавина уу.
Асуулт
Хариулт
Асуулт
Хариулт
1a
Амьтан арчлах

1б
Машинтехникбагажтөхөөрөмжтэйажиллах / ашиглах, ажиллуулах/

2a
Өвчтэйхүмүүсийгасрахэмчлэх

2б
Тооцоолонбодох, хүснэгтсхем, программзохиох

3a
Номхэвлэлийнзураглал, дүрслэл, зурагтхуудас, илзахидал, дискзэргийнчанар, үзэмжийгажиглаж, дүгнэх

3б
Ургамлынбайдалхөгжлийгажиглах

4a
Мод, төмөр, даавуу, хуванцар, зэрэгямарнэгэнматериалыгболовсруулах

4б
Эдматериалыгхэрэглэгчдэдхүргэх / чимэглэх, худалдах/

5a
Шинжлэхухааныхялбаршуулсанномхэвлэлийгшүүмжилждүгнэх

5б
Уранзохиолынномыг /жүжиг, концерт/ шүүмжилждүгнэх

6a
Ямарнэгэнамьтныгөсгөжүржүүлэх

6б
Найзнөхөдболонхүүхэдбагачуудадтуслах /хөдөлмөр, спорт, хичээлээр/ дасгалжуулах

7a
Зураг, дүрслэлийгхувилах, буулгах

7б
Тээврийнямарнэгхэрэгслийгжолоодох, өргөгчкран, трактор, автобус, галттэрэггэхмэт

8a
Лавлахтовчоондээрбуюуаялалэкскүрсынүедхүмүүстхэрэгтэйзүйлийгмэдээллэх, тайлбарлах

8б
Ямарнэгзүйлийнурансайхнычимэглэлхийх, үзэсгэлэнгаргах, лангуучимэхгэхмэт, болонконцертжүжигбэлтгэхэдтуслах

9a
Эдзүйлс, эдлэлхэрэглэл, байр, сууц, хувцас, техникийгзасчсэлбэх

9б
Бичигдсэнзүйл, хүснэгтзургийналдаагилрүүлэх, залруулах

10a
Амьтанэмчлэх

10б
Тоолох, тооцоолох

11a
Ургамлыншинэтөрөлангигаргах

11б
Ажүйлдвэрийнбүтээгдэхүүнийшинэтөрлийгзохионбүтээх, төсөлзохиох

12a
Хүмүүсийнхоорондынхэрүүлмаргааныучрыголох, итгэлүнэмшилтөрүүлэх, тайлбарлах

12б
Зурагсхем, хүснэгтийнучрыголох, шалгах, тодруулахцэгцлэх

13a
Сайндураарааурлагийнажилдоролцох

13б
Нян, бичилбиетниамьдралыгажиглах, судлах

14a
Анагаахухааныбагаж, тоногтөхөөрөмжийгугсрах, ажиллуулах

14б
Шархдах, түлэгдэх, бэртэхүедхүмүүстэмнэлгийнтусламжүзүүлэх

15a
Ажиглажбайгааюмсүзэгдлийнталаароновчтойбичиглэлхийх, тайлангаргах

15б
Үзэжажигласанзүйлээбуюутөсөөлжбуйявдлааурнаардүрслэнбичих

16a
Эмнэлэг, лабораторийншинжилгээхийх

16б
Өвчтэйхүмүүсийгхүлээнавах, үзэх, ярилцах, эмчлэх, тодорхойлох

17a
Юмсынгадаргуу, тасалгааныханазэргийгбудахбуюудээрньбичиглэлхийх

17б
Барилгабайгууламж,, машинтөхөөрөмжийгугсрах, зурагтөсөлгаргах

18a
Үетэнгийхэнболонхүүхэдбагачуудындоторүзвэр, үйлчилгээ, аялал, экскүрсзэрэгаргахэмжээнүүдийгзохиох

18б
Тайсандээртоглох, концертондоролцох

19a
Зураг, схемындагууэдангийгбэлтгэх, барилга, байшинбосгох

19б
Шугамзурагзурах, зурагкартбуулгах

20a
Ургамлынөвчлөлт, ойцэцэрлэгийнхортонтойтэмцэх

20б
Бичгийнболонцахилгаанмэдээниймашинзэрэгтовчлууртмашиндээражиллахдуртай


Хариултын хүснэгт: Бага тус бүрийн хариултуудын ард сонгосон хариултынхаа тэмдэглэгээг тавина уу.







10а
11б

10б

11а
14а
12а
12б
13а
13б

14б
15а
15б
16а
17б
16б

17а

19а
18а

18б


19б


20а

20б



Мэрэгжлийн чиг баримжаа тодорхойлох тест 3
Огноо:
Нас:
Хүйс:
Сургууль:
Анги:
Код:

Заавар: Дараах асуултуудыг уншин өөрт тохирох хариултуудыг сонгон дугуйлна уу? Та хэдэн ч хариулт дугуйлж болно.
A.      Багаар тоглодог спортод би дуртай
B.       Би үгийн сүлжээ таах дуртай
C.       Хэрэгтэй бол би бусдад зөвлөгөө өгөх дуртай
D.      Би утсаар ярих дуртай
E.       Өврийн дэвтэртээ би зураг, бичих татлах дуртай
F.       Эргэн тойрны бүх зүүйл л надад таалагддаг

A.      Би гараар хийх ажилд дуртай
B.       Хийх ажлын дарааллыг би байнга зохиодог
C.       Би бусдын төлөө, бас өөрийн төлөө ажиллах дуртай байдаг
D.      Бусдад туслах нь надад таалагддаг
E.       Аливааг ургуулан бодох дуртай
F.       Байгалын шинжлэх ухааныг би ойлгодог

A.      Багажтай ажиллах дуртай
B.       Миний өрөө үгэлж эмх замбараатай байдаг
C.       Би ганцаараа биш олуулаа ажиллах дуртай
D.      Өөрийн саналыг хэлэхээс би айж болгоомжилдоггүй
E.       Би хувцасны загвар дагах дуртай
F.       Нэвтэрхий толь унших надад таалагддаг

A.      Дотор байгаасаа илуу гадаа, задгай агаарт байх надад таалагддаг
B.       Миний сайн мэдэх ганц зүйл бол математик
C.       Алива арга хэмжээг ажиглахаасаа илүү оролцох дуртай
D.      Шийдвэрлэх аливаа асуудал гарвал би бусдаад зөвлөгөө авах нь бий
E.       Асуудлыг бие даан шийдвэрлэдэг
F.       Байгалийн сайхныг би сонирхох дуртай

A.      Гэрийн тэжээмэл амьтан төвөг ихтэй
B.       Миний бичиг нямбай гаргацтай
C.       Улс төрийн хувьд тодорхой байр суурь эзлэхийг би хүсдэг
D.      Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг
E.       Би бие дааж ажиллах дуртай
F.       Би аливаа зүйлийг задалж бүтцийг нь судлах дуртай

Einstein zowloj bna
Einstein zowloj bna:

1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертөнц болон хvн төрөлхтөний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертөнцийн тухайд эргэлзэж байна.
3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.
4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.
5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй өөрөө ирнэ.
6. Надад өөр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний өмнө нь сурсан хуучин зvйлсvvд.
7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.
8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.
9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч өөрчлөлтөнд хvргэхгvй!
10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ
Мэргэжлээ хэрхэн яаж сонгох вэ гэж эргэцүүлэн суугаа дүү нарынхаа амгаланг эрэн мэндчилье.
Амьдрал сонголтоор баян. Сонголтууд дандаа зөв байх албагүй ч мэргэжлээ, ханиа, найзуудаа, сургуулиа, ажил албаа сонгоход зайлшгүй цаг зарцуулах хэрэгтэй. Хэсэг бүлэг хүний хувьд мэргэжлээ олох нь амархан санагдаж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдүйн алдаа оноо, амжилт бүтэлгүйтэл нуугдан байдаг.
Мэргэжил бол үүрдийн хань. Хүний амьдрал мөнх биш учраас ирсэн бүхэн буцдаг жамтай. Аав ээж, ах дүү, найз нөхөд бүгд л энэ замыг тойрохгүй дайрна. Харин мэргэжлийн ур чадвар цаг ямагт таны дэргэд байна. Хэзээ ч таниас урвахгүй бас хэн ч түүнийг булааж чадахгүй. Хүн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрүүлдэг гэдэг. Энэ бүх хугацаанд мэргэжлийн чадвар л таныг ажилтай, орлоготой байлгаж чадна. Сүүлийн жилүүдэд зөв буруу, эрэлттэй хоцрогдсон, сайхан муухай мэргэжлийн талаар их ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгүй гол нь зөв сонголт буруу сонголт гэж л байна. Өөрийн хувийн онцлог, хүсэл сонирхол, ур чадварт нийцсэнийг сонгож чадвал ямар ч мэргэжил зөв бөгөөд сайхан. Зөв сонголт хийхийн тулд хэд хэдэн алхамыг тооцох хэрэгтэй.
Чин хүслээ хай. Өөрийнхөө сэтгэлзүйг таньж мэдээгүй байж мэргэжлээ олох гэж, ажил төрөл олох гэж, мөнгө олох гэж яарах нь зүйд үл нийцнэ. Юуны өмнө өөрийн чин хүсэл, язгуур сонирхлыг илрүүл. Би чин сэтгэлээсээ ямар хүн болохыг хүсэж байна вэ, энэхүү хүсэлд автаад хэр удаж байна вэ гэдгээ өөрөөсөө асуу. Аливаад хэн нэгэн шиг болох гэсэн түр зуурын хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Хүүхэд 7-19 насандаа хүссэн мэргэжлээ олон дахин сольж байвал энэ нь гэр бүл, орчин тойрных нь хувиралттай холбоотой. Гэвч эцсийн шийдвэр л хамгийн чухал нь юм. Гэхдээ хувирамтгай байдал нь 19 сараас бага биш байх хэрэгтэй. Мөрөөдлийн мэргэжил нь байнга солигдож байдаг бол энэ нь сайны тэмдэг биш юм. Иймээс хүсэл мөрөөдлөө бодитой болго.
Тухайн чиглэлээр бэлддэг их дээд сургуулиудаар зочил. Ирээдүйн ажлын байруудаар явж бодит орчинд ажиллаж амьдарч буй хүмүүстэй уулзаж ярилц. Ажил бүхэн амар биш. Хэн нэгний ярианаас хүнд бэрх ажил мэргэжлийн тухай сонсоод шантарч болохгүй. Хүний энэ орчлонд хөдөлмөрлөхгүйгээр амжилтанд хүрдэг, бэрхшээлийг эрхшээлдээ оруулахгүйгээр ялдаг нэг ч зүйл үгүй.
Хувийн онцлог чанаруудаа ол. Хүн болгон адилгүй. Өөртөө итгэл итгэл, үүрэг хариуцлага, өөрийгөө удирдах, зорилгодоо тэмүүлэх байдал зэрэг олон шинжээрээ бид бие биенээсээ өөр. Үүнийгээ олохын тулд багш нар, аав ээж, найз нөхөдтэйгөө чин сэтгэлээр ярилц. Ямар ажил мэргэжил тохирох вэ гэх сэтгэлзүйн тест бөглөх нь илүү үнэнд нийцэж ч мэднэ. Зарим аав ээжүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг биш өөрсдийнхөө хүсэл сонирхол, эсвэл хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг таамаглан зөвлөх тал ажиглагддаг.
Тухайн мэргэжил эрэлттэй хэдий ч хүүхдийн хувийн онцлогт үл нийцвэл түүнээс амжилт нэхэх хэцүү, хий дэмий цаг мөнгө үрсэн хэрэг болно. Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климовын хүмүүс сэтгэлзүйн хувьд 5 бүлэгт хувааддаг бөгөөд үүнийг нь нээж чадвал өөрт тохирсон мэргэжлийг олж болно гэж үзсэн. “Хүн-байгаль”, “Хүн-хүн”, “Хүн-тэмдэгт”, “Хүн-техник”, “Хүн-уран сайхны дүр” гэсэн ангиллын алинд багтахыг таньж мэдвэл ямар чиглэлээр суралцахаа шийдэж болно. Тухайлбал “хүн-хүн” ангилалд багтах хүүхэд бол харилцааны ур чадвар шаардах ажил мэргэжлүүдэд, “хүн-уран сайхны дүр” ангилалд багтвал урлаг уран сайхны салбарт илүү үр бүтээл гарна.
Сүүлийн жилүүдэд хувийн зан чанарын судалгаа буюу “MBTI” тестийг өргөнөөр ашиглах болж. Энэ тестээр хүмүүсийг 16 ангилах бөгөөд ямар ажил мэргэжил тохирохыг шууд хэлж чадах үнэнд их ойр тест.
Ур чадвараа илрүүл. Тухайн чиглэлээр суралцах хүсэл тэмүүлэл дангаараа хангалтгүй. Хүсэл тэмүүллийг бодит ажил болгоход тухайн хүний сэтгэлзүйн онцлогоос гадна ур чадвар нөлөөлдөг. Ур чадвар нь авъяас билэг, оюуны чадвар, мэдлэг, туршлагын нийлбэр юм. Олон зүйлийн нийлбэр ч энэ шатанд төрмөл өгөгдөл буюу оюуны үндсэн 7 чадварыг нь илрүүлэхийг хичээх хэрэгтэй. АНУ-ын сэтгэлзүйч Ховард Гарднер 1983 онд “Frame of mind” номондоо “хэл яриа”, “математик-логик”, “дүрслэл-орон зай”, “хөгжим”, “бие-хөдөлгөөн”, “харилцаа”, “өөрийгөө танин мэдэхүйн” оюун ухаан гэсэн ангиллыг санал болгосон бөгөөд одоо ихэнх сургуулиуд уг загварыг хүлээн зөвшөөрч байна.
Энэ чадвараас аль чадварууд нь илүү хөгжсөн вэ гэдгийг мөн мэргэжлийн тестүүдээр эсвэл өнөөг хүртэл аль хичээлдээ амжилт гаргаж буйг ажиглах маягаар гаргаж болно. Тооны хичээлд огт амжилт гаргадаггүй хүүхэд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцахад түвэгтэй болно. Урлагийн од болж гялалзахыг хичнээн хүссэн ч хөгжмийн ур чадвар нь хөгжихгүй бол яах вэ? гэх зайлшгүй зүйлийг энэ шатанд тооцоорой. Аль ур чадвар нь хөгжөөгүй бас давамгайлдгийг нь мэдчихвэл ямар мэргэжил таарахыг төвөггүй хэлж болно. Аль ч ажлын байранд амжилт гаргахын тулд мэргэжлийн хатуу чадвар хувийн уяан хатан ур чадвартай хосолж байж амжилт гаргадаг болохыг хатуу анхаараарай.
Мэргэжлийн өсөлтийг судал. Дэлхий дахинд нийт 7000 төрлийн ажил мэргэжил байдаг бөгөөд Монголд залуучууд 50 гаруйхан мэргэжил дотроос л сонголтоо хийдэг байна. Энэ бага тоо ч тухайн эзэмших гэж буй мэргэжлийнхээ өсөлтийг судлах хэрэгтэй. Өсөлт гэдэгт тухайн мэргэжилтний сарын дундаж цалин, эрэлт хэрэгцээ, ажлын байрны аюулгүй байдал, өсөж дэвших боломж, ажлын байрны стресс зэргийг авч үздэг. Зарим улс орон жил бүр өндөр өсөлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг албан ёсоор гаргадаг. АНУ-ын Үндэсний статистикийн хорооноос жил бүр “өсөлттэй” болон “илүүдэлтэй” мэргэжлүүдийн жагсаалт гаргадаг. Манайд бол таамаглал төдий байгаа. Энэ салбар хөгжих нь гарцаагүй тэгэхээр энэ чиглэлээр хүүхдээ сургавал ажлын байртай гэж боддог. Бид ажлын байрны төлөө биш тухайн салбартаа амжилт гаргах гэж их дээд сургуульд суралцдаг шүү дээ.
Боловсрол, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн газар гэх төрийн байгууллагууд жил бүр хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон цаашдын чиг хандлагын талаар олон нийтэд баттай мэдээлэл өгөх учиртай. Ингэж чадвал тухайн айл өрх хүүхдийнхээ сонирхож буй мэргэжилд судалгаатай ханддаг болно. Чиг хандлагаас гадна тухайн мэргэжил сэтгэлзүйн болоод физиологийн ямар шалгууртайг нь мэд. Тухайн хүн мэргэжилдээ тохирох байдлыг ерөнхийд нь 2 ангилдаг.
• Бүрэн тохирохуй – Хүний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг, тусгай сонгогдсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ: сансрын нисгэгч, балетчин гэх мэт.
• Харьцангуй тохирохуй-дурын эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил.
Хүн ажилдаа тохирох эсэхийг тодорхойлохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзана.
Сургуулиа судал. Хүүхдүүд сургуулиа сонгочихоод дараа нь мэргэжлээ сонгох хандлага ажиглагддаг. Жишээ нь МУИС-д л орвол болоо, улсын сургуульд л орсон бол ямар мэргэжлээр сурах нь хамаагүй гэж бодож болохгүй. Эхлээд мэргэжлээ сонгочихоод энэ чиглэлээр чанартай боловсрол олгох ямар сургуулиуд байгааг харьцуулж судал. Жил бүр мэргэжлийн сэтгүүл, боловсролын болон засгийн газрын байгууллагууд их дээд сургуулийн зэрэглэлийг тогтоодог. Тэд ихэвчлэн багш боловсон хүчний зэрэг цол, “нобель” гэх мэтийн томоохон шагнал авсан багш судлаачдын тоо, шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд багш оюутны нийтлэл хэвлэгдэж буй эсэх, сургуулийн эрдэм шинжилгээний төсөл үйлдвэрт шууд ашиглагдаж буй эсэх, сургууль болон үйлдвэрийн хамтын ажиллагаа, шинэ нээлт болон оюутны тоо, төгсөгчдийн ажлын байранд очих хувь гэх мэт олон шкалаар зэрэглэл тогтооно.
Гадны томоохон сургуулиуд чанартай байхын хэрээр төлбөр нь их өндөр. Дэлхийн топ сургуулиудын төлбөр 30 мянган доллараас дээшээ бол манай дээд боловсрол харьцангуй хямд. Дээд боловсрол хямд байгаа учир дээд боловсролтой хүн үнэгүйдэж байгаа хэрэг. Дээд боловсролыг үнэ цэнэтэй, чанартай болгохын тулд санхүүжилт, сургалтын агуулга, орчин, арга барилыг цогцоор шийдэх ёстой. Сүүлийн жилүүдэд оюутнуудыг төрийн зүгээс боломжоороо дэмжиж байна. Сарынхаа цалингаар номын санд байхгүй хэрэгцээтэй номоо авах мөнгийг шийдсэн нь тун сайшаалтай.
Хэрвээ Монголд боловсрол эзэмших гэж буй бол сургалтын чанар, элсэгчдийн болон төгсөгчдийн тооны харьцаа, үндсэн багш оюутны харьцаа, одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй хувь, номын санд буй номын хүрэлцээ, хамгийн гол нь суурь зохиолууд болон сүүлийн үеийн ном бүтээл, мэргэжлийн сэтгүүлүүд захиалдаг эсэх, оюутныг өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог эсэх, зөвхөн онол биш дадлагын ажилд анхаардаг эсэх, оюутны хөдөлмөрийн биржийг дэмждэг эсэх зэрэг зүйлийг судалж байж сургуулиа сонгоорой.
Энэ бүхнийг тооцож эрхэм дүү сонголтоо хийгээрэй. Сонголт тань мэргэн байг.

Би ертөнц
МАНАЙ ХҮҮХДҮҮДИЙН БИЧСЭН БИ ЕРТӨНЦ НОМЫН ТУХАЙ ӨРНӨТГӨЛ ХЭСГЭЭС ОРУУЛЖ БАЙНА.
Би. Бидэнд хамгийн ойр хирнээ хамгийн хол байдаг ойлголт. Би өөрийгөө танин мэдэмээр байна гэдэг хирнээ өөрийн дотоод дахь Би-тэйгээ байж, түүний дуу хоолойг сонсохоос ихээр эмээдэг. Өөрийн гадаад байдлаас, өөрийн нийгэмд эзэлсэн байр суурь бүүр цаашлаад үсний засалт, толинд харагддаг тэр БИ-гээсээ дотоод БИ-г олж харж байсан уу? Тэр БИ юу вэ? Хүмүүс бид нэг нэгнээсээ тэр тусмаа өөрийн Би-гээсээ ихээхэн холдож дотоод ертөнцөө чагнаж мэдрэх нь багасч байгаа бол энэ нь эмгэнэл билээ.
ДОТООД БИ-ИЙГ ихэнхидээ бид  МЭДЭРДЭГГҮЙ бодит БИ-гээ хардаг. Тэгвэл энэ ном нь сэтгэл хөдөлгөсөн, таны дотоод БИ-тэй ярилцах 400 гаруй БИ-ийн талаарх гайхалтай бичлэгүүд юм.
Энэ гайхалтай номыг гаргах санаа оюутнуудыг өөрсдийн эссэг уншиж байхад төрснийг уншигч танаас нуух юун. Яагаад ийм сайхан зүйлийг өөрийн танин мэдэх гүн тэмүүлэлтэй уншигч танд, ирээдүйгээрээ бахархдаг  аав, ээж, ар гэрийнхэн, үеийнх нь найзууд, залуусын залгамжлал дүү нарт нь хүргэж болохгүй билээ.
Их, дээд сургуульд заагддаг ерөнхий сэтгэл судлалын хичээлийн гол агуулга нь өөрийн сэтгэл зүйн дотоод ертөнцийг нээн илрүүлж, тэрхүү ололтын дүнд бусдыг танин мэдэж нийгмийн хүчтэй, идэвхитэй, бүтээлч гишүүн байхад чиглэдэг. ЭМШУИС-ийн хувьд сэтгэл судлалын хичээлийг нэгдүгээр курсын оюутнууд үздэг. ЕБС-иас шилэгдэж сонгогдсон хүүхдүүд эрч хүчтэй байдал, сэдэл тэмүүлэл, цэвэр өрсөлдөөнөөрөө бусад их дээд сургуулиас ялгагддаг гэж боддог. Сэтгэл судлалын хичээл нэгэн хэвийн, уйтгартай, сонирхолгүй байж болохгүй бөгөөд ямар ч мэргэжил эзэмшиж байгаа хүний хувьд мэргэжлийн хичээлтэй дүйцэхүйц байх ёстой чухал хичээл.
Багшлаад удаан жил болоогүй байгаа ч хичээлийг явуулах өөрийн гэсэн арга барилын бий болгоод байгаа билээ. Хичээлийн маань анхны семинарын даалгавар нь Би сэдэвтэй эссэ байдаг. Өөрийн Би-ийн тухай бичнэ гэдэг өөрийнхөө талаар эрэгцүүлэн бодож байгаагийн нэгэн жишээ билээ. Амьдралд хайртай байх, амьдралд тэмүүлдэг байгааг харуулж байгаа, хүмүүсийн харилцааг, өөрийгөө, амьдралыг ухаарч байгаагийн хамгийн тод жишээ билээ. Өөрийн түүхийг нэг бүрчлэх өгүүлэхээс илүүтэйгээр дотоод чинад дахь тэрхүү өвөрмөц орон зайг нэвтлэн орж түүнээс өөрийгөө хайх аялалын эхэн гэлтэй. Ангийн хүүхдүүд нэгнийхээ эссэг амьсгал даран сонсож, хамтдаа сэтгэл санаа, үзэл бодол, мэдрэмж, сонирхлыг тэрхүү эссэнээс олж хараад зогсохгүй, өөрийн дотоод дүрээ давхар олж байгааг би ч мөн мэдэрсэн.
Энэхүү бүтээл 400 гаруй эссэг нэгтгэснээрээ онцлог бөгөөд ийм төрлийн бүтээл одоогоор хараахан үгүй. Та төдий хэмжээний дотоод ертөнцийг нэг дороос мэдрэх нь гарцаагүй. Хүүхдүүд маань өөрийн Би-г хэрхэн гайхалтайгаар илэрхийлснийг та энэхүү бүтээлээс хүчтэйгээр мэдрэх болно. Нэг сэдвээр бичсэн хэрнээ дахин давтагдсан бичиглэл нэгээхэн үгүй.
Энэхүү бүтээлээс олсон орлого Батсүмбэрийн ахмадын асрамжийн газарт амьдран суугаа ахмадуудын сэтгэл санааг дэмжихэд зориулагдах болно. 2009, 2010 оны 3 сард ЭМШУИС-ийн АУС-ийн нэгдүгээр курсын оюутнуудыг зохион байгуулж ахмадын асрамжийн газар өөрсдийн нэрийн номын санг байгуулж өгсөн бөгөөд энэ жил ч энэ үйл ажиллагаа маань хийгдэж байна. Ингээд ЭМШУИС-ийн 2009-2010 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцсан, чадварлаг оюутнууд маань өөрийнхөө Би-ийн талаар өгүүлсэн манай хүүхдүүдийн уран бүтээл билээ.
Гадаад ертөнцөөс хэд дахин агуу ертөнц бол БИ ЕРТӨНЦ билээ.
Эрхлэн хэвлүүлсэн: Сэтгэл Судлалын Үндэсний Төв  Сэтгэл судлаач Б.Ууганцэцэ
БИ ЕРТӨНЦ
БИ ЕРТӨНЦ НОМ ИНТЕРНОМД БАЙГАА
ШҮҮ МАНАЙХААН.
БАЙГАА Ч ЮУ БАЙХАВ, ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА. )
ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ УНШЬЯ ГЭВЭЛ...
АЛДАРТ СЭТГЭЛ СУДЛААЧ З.ФРЕЙДИЙН 155 НАСНЫ ОЙД ЗОРИУЛАН
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ
ТӨВӨӨС ЭРХЛЭН ГАРГАСАН.
Охидууд,эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд...
Îõèäóóä,ýìýãòýé÷¿¿ääýý ãýæ õýëýõýä...
Өөрийн дутагдлаас гадна та сайхан,
учир нь та бол хүн. . .
учир нь та дэлхий ертөнц дээр амьдардаг. . .
учир нь та давтагдашгүй. . .
учир нь та чармайн мэрийдэг. . .
учир нь та аз сорихыг хүсдэг. . .
учир нь та азгүйтлийг даван туулж, алдаан дээрээ суралцдаг. . .
учир нь та зовлон. . . цөхрөл. . . ганцаардлыг мэдэрдэг. . .
учир нь та хэн нэгэнд туслахад бэлэн байдаг. . .
учир нь та хэний ч олж хараагүй зүйлийг ажигладаг. . . учир нь та бол өөрийн давуу тал, сул тал, итгэл найдвар болон хязгааргүй боломж бүхий та юм гэдгийг үргэлж санаж бай
.

ãýæ ìèíèé áàñ íýãýí õ¿íäýëæ ÿâäàã õ¿í õýëñýí þì...
Миний нэг хувьдаа хүндэлж явдаг хүний хэлэх дуртай үг...
ХҮН, ХҮНЭЭР ДУТДАГ,
ХҮН, ҮГЭЭР ДУТДАГ,
ХҮН, УРМААР ДУТДАГ,
Ýíý õ¿íèéã áè ÿã àìüäààð íü õàðæ óóëçàæ ¿çýýã¿éëäýý ãýõäýý ýíý õ¿íèéã ººðèéõ íü áëîãîîñ òàíüæ ìýäýæ ìºí ò¿¿ãýýð çîãñîõã¿é õ¿ýäýëäýã áîëñîí þì.̺í íàäàä áóñäàä ÷ ãýñýí ¿ëãýð æèøýý áîëñîí ãàéõàëòàé ñýòãýë ñóäëàà÷ ìºí èëòãýõ óðëàã ìóóãóé ýçýìøñýí õàðàãäñàí.áè òýð õ¿íòýé õàðèëöàæ ¿çñýíëäýý.ßàãààä ÷ þì ¿íýõýýð óõààíòàé ãàéõàëòàé ìýðãýæèëäææ ñýòãýë ç¿ðõýý çîðèóëæ ÷àääàã ãàéõàëòàé õ¿í áàéñàí.Òýãýýä ò¿¿íèé ýíý õýëýõ äóðòàé ¿ã íü íàäàä÷ ìºí òààëàãäñàí.¯íýõýýð ÷ çºâ ¿ã.Ãóòàð÷ ãóíüñàí ÷ áàé áàÿðëàæ õººðñºí ÷ áàé ÿìàð ÷ ¿åä íü íàéç íü áèø þìàà ãýõýä ÿìàð÷ õ¿íä òà óðìûí ¿ã õýëýõ õýðýãòýé.Òýãëýý ãýýä òàíèàñ þó ÷ óíàõã¿é ø¿¿äýý
ХҮН, ХҮНЭЭР ДУТДАГ,
ХҮН, ҮГЭЭР ДУТДАГ,
ХҮН, УРМААР ДУТДАГ,
Хайраа илчлэх гээд чадахгүй байна уу?
  • Õàéðàà èë÷ëýõ ãýýä ÷àäàõã¿é áàéíà óó? òýãâýë òóñëàÿ.Ìýäýýæ þóí ò¿ð¿¿íä çîðèã õýðýãòýé.áóñäààñ è÷èõ õýðýãã¿é.ò¿¿íä õàéðà èë÷ëýõýýñ è÷èæ áàéíà ãýäýã÷èíü ò¿¿íèéã õàéðëàæ,õàéðëóóëàõààñ è÷èæ áàéíà ãýñýí ¿ã.Áóñäààñ òýãæ èõ è÷ýýä áàéâàë çºâõºí ò¿¿íä Ãàíöààðààà óíøààðàé ãýýä çàõèà ýñâýë ìåññåíæåðýýýð õàðèëöàæ áàéõäàà ,ìºí ìåññåæ ÷ áè÷èæ áîëíî ø¿¿äýý.Õàìãèéí ãîë íü ò¿¿íèéã ñóäëàõ õýðýãòýé.Ìºí ººðèé㺺 ò¿¿íä ¿íýõýýð ñàéí áîëñîíóó?Ýñâýë ç¿ãýýð øîõîîðõîæ áàéíà óó?Ýãýäãýý ìýäýõ õýðýãòýé.Ìýäýýæ àíõíû õàöààð öàðàéíä íü äóðëàñà íãýæ áàéãàà áîë ýíý øîõîîðõîë.¯íýõýýð äóðëàíà ãýäýã áîë ò¿¿¿íèéã òîäîðõîé õýìæýýýíä ìýääýã,ò¿¿íòýé õàðèëöàæ áàéñàí,ìºí ÷àìä ò¿¿íèé á¿õíýýñ èë¿¿ ÿìàð íýã çàí ÷àíàð ýñâýë áèå àâ÷ ÿâàà áàéäàë íü òààëàãääàã,ìºí òýãýýä ìýäýýæ òýð áàéíãà òîëãîéä ÷èíü îðæ èðíý.
  • Æèøýýëáýë íàéçäàà ýñâýë àíãèéõàà õ¿¿õäýä,ýñâýë òàíüäàã õ¿¿õäýä äóðëàñàí áàéëàà ãýæ áîäüå.Ìèíèé ñàÿíû àâñà íæèøýýí¿¿ä äàíäàà ÷èíèé ìýääýã òýð ÷ ÷àìàéã òîäîðõîé õýìæýýíä ìýääýã áàéãàà õ¿ì¿¿ñ.çà ÷è ººð àíãèéí  íýã õ¿íä äóðëàëàà ãýõýä òýðíèéã ÷è òàíèõ÷ã¿é ÿäàæ õàðèëöàæ ÷ ¿çýýã¿é,íýðèéã íü ÷ ìýäýõã¿é áîë ÷è ººðèé㺺 ò¿¿íä á¿ðýí ñàéí áîëñîí ãýæ áîäîæ áîëîõã¿é.Ýõëýýä ò¿¿íòýé òàíèëöàæ "penpals"áóþó ìåññåæ íèé íàéçóóä áîëîõ õýðýãòýé.òýãýýýä ò¿¿íèéã ÿìàð õ¿í áîëîõûã óäààí õàðèëöàæ áàéæ ìýäíý.Òýãýýä òýð õ¿íèéã ÿìàð õ¿í ãýäãèéã ìýäýæ ä¿ãíýëò õèé.Òýãýýä ÷è ò¿¿íä ñàéí ýñýõýý ººðººñºº äàõèæ àñóóãààä áîäîîä ä¿ãíýëò ãàðãà.Ìýäýýæ òý𠺺ð ñàéí õ¿í ýñâýë íàéç... òýé áîë ìýäýýæ ÷è ò¿¿íèé ñýòãýëä çºâõºí íàéç íü ãýäãýý îéëãõ õýðýãòýé.Ìýäýýæ ÷è ò¿¿íä òààëàãääàã áîëîâ óó ãýäýã òàëààð ñàéí áîäîõ õýðýãòýé ø¿¿.Õàðèí ñàéí õ¿íã¿é áîë
  •       Çîðèãîî ÷àíãàëààä ò¿¿íä õàéðàà ýë÷ëý.Ãýõäýýý ìýäýýæ áàãà çýðýã ðîìàíòèê áàéõ õýðýãòýé ø¿¿.ø¿ëýãýýð ýñâýë ñýòãýëèéí (Ò¿¿íèé ñýòãýëèéã õºäºëãºõ)¿ãýý õýëýõ õýðýãòýé.
  • Çà òýãýýä àìæèëò!!!Òýãýýä áîëîõã¿é áîë àñóóóãààðààé áè ¿ðãýëæ íýýëòòýé.Õ¿ñâýë òà íýðýý íóóöàëæ áè÷èæ áîëíî ø¿¿äýý
(Нийт: 53)

Өмнөх хуудасанд

Санал асуулга

Миний блог таалагдаж байна уу?

Миний найзууд

Банжиг 360 шинэчлэгдэж байгаа тул найзуудын мэдээлэл харуулах боломжгүй байна.

Санал асуулга

Та бүхэн ямар сэдвэээр мэдээлэл авмаар байгаагаа санал өгнө үү санал тус бүрийг авч үзнэ

Энэ блогийн тухай

Би өөрийнхөө блогийн тухай энд бичих

No comments:

Post a Comment