òàíèëöóóëãà

Номын сангийн эрхэм зорилго нь “Бүх төрлийн мэдээллийн эх үүсвэрийг ашиглан багш суралцагчдад өөрийгөө хөгжүүлэхэд шаардагдах мэдээллийн үйлчилгээний  таатай орчин бүрдүүлэх”.
 Тус МСҮТ нь  номын сан нь  30 м2 талбайтай, 16 суудалтай уншлагын танхим, фондын өрөөтэй  байна.
Номын фондыг жил тутам шинээр хэвлэгдэн гарсан мэргэжлийн холбогдолтой ном, гарын авлага, зөвлөмж, судалгаа шинжилгээний бүтээлүүдээр баяжуулдгаас гадна улирал бүр 10 орчим төрлийн сонин, сэтгүүл захиалж багш, оюутнуудад үйлчилж байна. 
тус сургуулийн багш, оюутнуудын мэдлэг, боловсрол, гадаад хэлний чадварыг дээшлүүлэх, ном, сурах бичгийн төрөл, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Далянь хотын Гадаадын оюутны сургалтын төв болон Ирланд, Англи улс, Бээжин хотын их, дээд сургуулиудын гадаадын  оюутнуудад зориулсан англи, хятад хэлний ном, сэтгүүл, сурах бичгийг худалдан авч, олшруулан хэвлэж, уншлагын танхимаар суралцагчдад түгээн үйлчилж  байна.
Номын сан  DDC ангиллын дагуу номын фондоо цэгцэлж каталог ашиглах зааврыг боловсруулжээ  CDS-ISIS програмын хүрээнд электрон мэдээллийн сан  /электрон каталоги/ бүхий хайлтын систем ашиглахыг зорьж судалгаа хийж байгаа.

No comments:

Post a Comment