ä¿ðýì æóðàì

"ДАРХАН ӨРГӨӨ” КОЛЛЕЖИЙН НОМЫН САНГИЙН ДҮРМЭЭС
1. “Дархан өргөө” коллежийн номын сан нь сургалтын орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн багш, оюутан, сурагчдын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бие даан суралцах нөхцөл бололцоогоор хангах үүрэг бүхий тус сургуулийн үйлчилгээний салбар нэгж мөн.
2. Тус сургуулийн номын сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц бааз газар төдийгүй багш, оюутан, сурагчид шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмшихэд туслах зохилгоор мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлнэ.
3. Энэхүү дүрэм нь “Дархан өргөө” коллежийн номын сангаас тус сургуулийн багш, оюутан, сурагчдад ном, сурах бичиг, гарын авлага болон тогтмол хэвлэлээр үйлчлэхтэй холбогдон гаргах аливаа харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн.
4. Уг журмаар зохицуулах боломжгүй онцгой асуудлыг сургалтын албаны шийдвэрээр шийдвэрлэх болно.
Номын санчийн эрх, үүрэг
1. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс болон ажлын бүтээмжид тохирсон нэмэгдэл, урамшуулал хөлс авах эрхтэй.
2. Ажиллах нөхцөл бололцоогоор хангагдах эрхтэй.
3. Нийгмийн асуудлаа захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4. Уншигчдад номын сангийн журмыг дагаж мөрдөхийг шаардах, журам зөрчсөн уншигчид тодорхой хугацаанд номын сангаар үйлчлэхгүй байх эрхтэй.
5. Номын фонд болон уншлагын танхимыг бүрэн ашиглуулах үүрэгтэй.
6. Багш, оюутан, сурагч, ажилчдад номын сангаар үйлчлүүлэх ая тухтай, дулаан, цэвэр, дуу чимээгүй нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
7. Уншигчдад соёлч боловсон, хөнгөн шуурхай үйлчилж каталог хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй.
8. Уншигчдад төрөл бүрийн хэлбэрээр фондын ном сурах бичгийн талаар сурталчилгаа хийж шинэ номын мэдээ болон лавлагаа гаргаж өгөх, цаг үеийн шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй.
9. Улсын болон бусад номын сантай хамтран ажиллана.
10. Номын фондын хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг зохих түвшинд байлгаж шаардлагатай тохиолдолд сургалтын алба, сургуулийн захиргаанд асуудал тавьж шийдвэрлүүлнэ.
11. Номын сангийн үйлчилгээний цар хүрээ, чанарын талаар тайлан тооцоог байнга гаргаж, дүн шинжилгээ хийдэг байна.
12. Номын сангийн ном, сурах бичиг, тогтмол хэвлэлийн хангамжийн талаар мэргэжлийн тэнхимүүд болон багш нартай хамтран мэдээ, судалгаа гаргаж хангамжийг сайжруулах арга хэмжээ авдаг байна.
13. Уншигчдад зориулж номын санг ашиглахтай холбогдуулан зөвлөмж гаргадаг байна.
14. Номын сангийн цагийн хуваарь, үйлчилгээний журам зэргийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байрлуулна.
Уншигчийн эрх, үүрэг

1. Уншигч нь сургуулийн номын сангаар үйлчлүүлэхдээ ном, сурах бичгийг урьдчилан захиалан авч хэрэглэнэ.
2. Цагийн хуваарийн дагуу номын сангаар үйлчлүүлэх
3. Хэрэгцээт ном хэвлэлийг чөлөөтэй ашиглах
4. Номын сангаас зохиож байгаа төрөл бүрийн арга хэмжээнд оролцох
5. Номын сангаар үйлчлүүлэх тохиолдолд заавал уншигчийн карт нээлгэсэн байна. Номын санд уншигчийн карт нээлгэхэд иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/, оюутны үнэмлэх, 300 төгрөг, 3/4  хэмжээтэй зураг 1 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
6. Уншигч нь захиалан авсан номын бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж, ямар нэгэн гэмтэлтэй байвал (хуудас дутуу, урагдсан) номын санчид үзүүлж тэмдэглэл хийлгэнэ.
7. Номын сангаас авсан ном, сурах бичгээ зохих хугацаанд цэвэр нямбай ашиглаж номын санчид бүрэн бүтэн байдлыг нь шалгуулан хүлээлгэж өгнө.
8. Номын сангаас авсан ном, сурах бичгийн хуудсыг урах, хуудас болон хавтсыг нугалах зэргийг хатуу хориглоно.
9. Уншигч нь номын сангаар үйлчлүүлэхдээ уншлагын танхимын ширээ, сандал бусад эд хогшлыг эвдэж гэмтээхгүй байж эмх замбараагүй байдал, дуу чимээ гаргахгүй байх үүрэгтэй.Долоо. Ном олгох
10. Номын фондын бүрдүүлэлтээс хамааран уншигчдад нэг удаа 1-3 ном уншлагын танхимаар олгоно.
11. Тоо хэмжээнээс шалтгаалан багш нарт 1-5, оюутнуудад 1-2 хоногийн хугацаатайгаар гэрээр ном олгож болно.
12. Номын фондод цөөн тоотой ном, сурах бичгийг гэрээр олгохгүй, зөвхөн уншлагын танхимаар олгоно.
13. Номын санчийн зөвшөөрөлгүй номыг уншлагын танхимаас авч гарахыг хориглоно.
14. Номын сангаас авсан ном, сурах бичгийн хугацааг сунгуулах тохиолдолд зөвхөн нэг удаа биеэр ирж сунгуулна.
15. Хэрэв сунгалт хийлгээгүй болон хоног хэтэрсэн тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг тодорхой хугацаагаар хасна.
Ном нөхөн төлүүлэх журам
1. Энэхүү журмаар “Дархан өргөө” коллежийн номын сангийн уншигч, номын санчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд нөхөн төлүүлэх, хохирлыг барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд номын сангийн эрхлэгч, няглан бодогч нар хяналт тавина.
3. Ном хэвлэл, CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материал нөхөн төлүүлэх
4. Ном хэвлэл, сурах бичиг, CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, ихээр гэмтээсэн. Үүнд:
  • Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
  • Хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон
  • Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
  • Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
  • CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл матеиралыг дахин ашиглах боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь(зохиогч, хэвлэсэн он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг

No comments:

Post a Comment